Лениний музейн асуудлаар мэдээлэл хийнэ
Нийслэлийн МАН-ын байр буюу хуучнаар В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор эзэмшигчийг тогтоох асуудал багагүй хэл ам дагуулсан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд 13.00 цагаас Лениний музейн асуудлаар Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан тухай ТӨХ, ССАЖЯ хамтран мэдээлэл хийхээр болжээ.
Өмнө нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас тус музейн барилгыг төрийн өмч болохыг тогтоосон билээ. Гэвч МАН-аас энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан юм. Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг уг хэргийг хянаад Дээд шүүхийн тогтоол хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байна гэж үзсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ