Туркүүд Ерөнхий сайдаа эсэргүүцэж байна

img

Турк улсад өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын тэргүүн Реджеп Тайип Эрдоганыг огцрохыг шаардсан жагсаал мөргөлдөөн болон хувирсан юм. Энэ үеэр цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан аж. Жагсаалын үеэр 15 настай Беркин Элван гэгч хүү хүндээр гэмтэж есөн сарын турш ухаангүй байсны эцэст өчигдөр нас баржээ.

Жагсагчид хүүгийн үхэлд Ерөнхий сайд Эрдоганыг буруутгаж, өчигдөр эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тэд Беркин Элваны шарилыг зөөж явахдаа “Эрдоган бол алуурчин” хэмээн хашгирч, Засгийн газрын ордон руу халдахыг завджээ.

1

Энэ явдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Абдулла Гюль хүүгийн аавтай утсаар ярьж, эмгэнэл илэрхийлжээ. Ийнхүү 15 настай хүүгийн үхлээс болж Турк улс дахин тогтворгүй байдалд шилжсэн юм. Хүүгийн хэвтэж байсан эмнэлгийн гадна жагссан хүмүүсийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан гэсэн мэдээлэл байна. Засгийн газар ийнхүү хүч хэрэглэж байгаа ч ямар ч хариуцлагагүй хүлээдэггүй гэж жагсаалд оролцогчид ярьжээ. Мөн Анкара, Станбул хотноо жагсаж буй иргэдийг цагдаа нар хүчээр тараахыг оролдож байгаа гэнэ. Туркт гурван сарын дараа болох бүх нийтийн сонгуулийн үеэр 11 жил төрийн эрхийг барьсан ерөнхий сайд Эрдоганыг сонгохгүй байхыг жагсагчид сануулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
эрдоганд зөвлөхөд ану-с санал тоолдог хар машин оруулаад ир.тэгээд л сонгуульд чөлөөтэй ялах болно.монголын сайхан жишээ байна.
2014-03-13