“Хөшигийн хөндий”-гөөс 600 иргэн ажилтай болно

img

“Ерөнхий сайд-30 минут” ээлжит уулзалт боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт  Засгийн газраас шийдвэрлэсэн ажлынхаа талаар товч мэдээлсэн юм.Өнгөрсөн долоо хоногт яам бүрт Барилга захиалагчийн товчоо байсныг өөрчилж, Засгийн газраас нэгдсэн зохион байгуулалтад оруулах шийдвэрийг гаргасан байна.

ах

Энэ хаврын бүтээн байгуулалтын ажлууд өргөн хүрээнд явагдах аж. Өнгөрсөн  жилд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд ч үргэлжлэн хийгдэх юм. Жишээ нь, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын  хүрээнд Төв аймгийн 600 орчим иргэн ажилтай болох боломж бүрдэх ажээ.

бө

Азийн бүс нутгуудын дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын бүсийн бага хурал өнөөдөр эхэлсэн. Энэ арга хэмжээнд 40 гаруй орны төлөөлөгч оролцож байгаа.  Уг бага хуралд Монгол Улс ач холбогдол өгч байгаа юм. Тиймээс энэ бага хурлын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ Ерөнхий сайд “Манай улс мал аж ахуйн органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Цаашдаа ч үүнийгээ нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд органик бүтээгдэхүүнийг гаргах талбар болох боломжтой” гэдгээ  онцолсон байна.

өа

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
* * 600hun avlaa yu.tend chine undesnii negch company bhgui za.dandaa korea china bgaa.basnii zamiig mongol gej boddog bol * gej helii.muu hyatad zavaan avgai.tsalin munguu ch uguhgui * tsaraulaad .huuli eruugiin alinaar n ch barahgui gej tomordog yum bilee.dambiin hishgee l gej ner barih hun ene mongold yamarch ih bdag yum
2014-03-13