Бритни Спирс хуримаа хийнэ

img

Попын гүнж 32 настай Бритни Спирс хуримаа домогт дуучин Элвис Преслийн харшид хийхээр болсон тухай “Dailymail.com” мэдээллээ. Бритни Спирс өмнө нь хоёр ч удаа нөхөрт гарч, анхныхаа гэрлэлтээсээ хоёр хүүтэй юм. Тэрбээр 2012 оноос эхлэн газрын тосны мэргэжилтэн Дэвид Лукадотой үерхэж эхэлсэн. Хосууд өнгөрсөн валентины өдрөөр сүй тавьцгаасан юм.

Бритнигийн ээж “Хосууд рок н роллын хаан гэгддэг байсан Элвис Преслигийн “Грейслэнд” харшид хуримлахаар болсон” гэж хэлсэн байна. “Грейслэнд” харшийг өдгөө Үндэсний архивын газрын дэргэдэх музей болоод буй юм. Нэрээ нууцалсан эх сурвалж “Бритни хуримынхаа үеэр олны анхаарлын төвд байхыг хүссэн. Тиймээс Лукадо яаж ч чадаагүй. Бритни саяхан Элвисийн охин, өв залгамжлагч Лайза Мария руу утасдаж, зөвшөөрөл хүссэн. Тэрбээр зөвшөөрсөн тул хосууд ирэх сард тус харшид хуримлахаар болсон” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ