Сурагчдын автобусны чиглэлийг нэмнэ

img

 

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн автобусны үйлчилгээг эхлүүлж  одоогийн байдлаар 7 дүүргийн  45 сургуулийн 4 880 суралцагчийг 122 автобусаар тээвэрлэж байна.

Сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтаар тээвэрлэхдээ  “Хүүхдийн автобус” -ны үйлчилгээ болон нийтийн тээврийн  “Сурагчдын автобус”-ны үйлчилгээ гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд нийтийн тээврийн их багтаамжийн автобусаар СХД-ийн 5 чиглэлд, ХУД-ийн 1 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байгаа юм. ,

Тодруулбал СХД-ийн Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран -36-р сургууль”, “Баянхошуу -6-р сургууль”, ХУД-ийн “Нисэх-120” мянгат чиглэлд 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусууд үйлчилгээнд явж байна.

Цаашид Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар  дүүргүүдэд сургуулийн автобусны чиглэл шинээр гаргаж үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газраас хамтран чиглэл зохиож байгаа аж.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ