Венесуэлд байдал хурцдаж байна
Венесуэлийн Валенсия хотын төвд өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр гурван хүн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “амиа алдсан залуус бүгд тэнсэн суманд өртсөн” гэв. Мөн нийслэл Каракас хотод Засгийн газрыг дэмжигчид болон сөрөг хүчнийхэн мөргөлдөж, нэг хүн амиа алджээ. Өнгөрсөн сарын 12-нд Каракас хотод “Үнийн хөөрөгдөл, гэмт хэрэг”-ийг эсэргүүцсэн жагсаал эхэлсэнээс хойш 25 хүн амиа алдаад байна. Сөрөг хүчний мэдэгдэж буйгаар, Венесуэл дэх хүчирхийлэл сүүлийн өдөрт улам хүчээ авч байгаа гэнэ. Өчигдөр л гэхэд 42 настай Гильермо Санчес гэртээ толгойдоо буудуулж, 20 настай Энрике Акоста жагсаалд оролцож байхдаа амиа алджээ.
Энэ мэтчлэн жагсаал цуглаан гэмт болон хувирч байна. Жагсагчид цагдаа нар руу чулуу, тэсрэх бөмбөг шидсэний хариуд тэд нулимс асгаруулах хий цацжээ. Весенуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс орных нь эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэн өнгөрсөн долоо хоногт Панам улсаас дипломат харилцаагаа тасалсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ