“Үлэг гүрвэлийн музей” Хүүхдийн баяраар ашиглалтад орно

img

В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор МАН-аас эсэргүүцэж, эзэмшигчийг тогтоох асуудал багагүй хэл ам дагуулсан билээ. Өмнө нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас тус музейн барилгыг төрийн өмч болохыг тогтоосон. Гэвч МАН-аас энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаад байсан юм.

.

Тэгвэл өчигдөр Төрийн өмчийн хороо болон ССАЖЯ-нд Улсын дээд шүүхээс шүүхийн эцсийн шийдвэрийг ирүүлсэн байна. Иймд Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар хамтран мэдээлэл хийлээ.

:

Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох иргэний хэргийг дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 689 дүгээр тогтоолоор В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь Төр болохыг тогтоосон. Харин МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Раднаасэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан уг тогтоолыг хүчингүй болгох талаар гомдол гаргаад байсан юм.

:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг уг гомдлыг хянаж үзээд:

“БНМАУ-ын Улсын нэгдсэн төсвийн зарлагын 1981-1986 оны нэгдсэн төлөвлөгөө”-ний “Соёл, урлаг, радио нэвтрүүлэг” гэсэн хэсэгт В.И.Лениний музейн төсөв, зарлагыг тусгайлан, харин МАХН-ын төв хорооны төсөв, зарлагад уг музейтэй холбогдсон мэдээлэл тусгагдаагүй... Зөвхөн уг барилгыг тухайн үед МАХН-ын ашиглалтад шилжүүлсэн үйл баримтууд авагдсан болохыг дурьдсан байна.

.

Музейн зориулалттай байсан барилгын өмчлөгч нь ТӨР болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна гэж үзлээ. Тиймээс 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 689 дүгээр тогтоолоор В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь Төр болохыг тогтоосон уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээр дүгнэлт гаргахгүй гэж эцэслэн шийдвэрлэсэнээ энэ сарын 11-ний өдөр мэдэгдэж байна. Ингэснээр В.И.Лениний музейн барилгын өмчлөгч ТӨР болохыг эцэслэн шийдвэрлэлээ” гэжээ.

:

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гаргасан шийдвэрийн дагуу Төрийн өмчийн хороо В.И.Лениний музейн барилгыг хүлээж авч, төрийн өмчид бүртгэн авах эрхтэй болжээ. Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлэх юм байна. Харин балансаас балансад шилжүүлсний дараа ажлын хэсэг байгуулагдан засварын ажил хийж, Үлэг гүрвэлийн музейг тус барилгад  байрлуулах аж.

:

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар энэ үеэр “Өнөөдөр төрийн өмчийг төр нь буцааж авах болсон талаар мэдээлэл хийж байна. Бид жилийн өмнө 2013 оны гуравдугаар сарын 13-ны өдөр энэ асуудлаар анх Нийслэлийн шүүхэд хандаж байсан. Өнөөдөр нэг жилийн ой нь болж байна. Энэ хугацаанд гурван шатны шүүх хурлаар В.И.Лениний музейн барилга нь Төрийн өмч болох нь тогтоогдож, хууль бусаар хувьдаа ашиглаж байна гэж тогтоосон. Гэвч шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тул нэлээн их ажил, зардал чирэгдэл болж байж, төр өмчөө буцаан авч байна. Хэрэв жилийн өмнө энэ асудал шийдэгдсэн бол их олон зүйлийг амжуулж, улсын төсөвт ч багагүй мөнгө оруулах боломжийг алдлаа” гэв.

:

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ үеэр “Өнөөдрийн ССАЖЯ маань БНМАУ-ын Соёлын яамны хууль ёсны залгамжлагчийн хувьд тухайн үеийн Соёлын яамны хөрөнгө зардлаар бүтээгдэж, санхүүжигдэж байсан музейн барилгыг төрийн өмчид буцааж авах талаар шүүхэд зарга мэдүүлж өгнө үү хэмээн ТӨХ-нд 2013 оны 3 сарын 1-нд анх хандаж байсан. Манай хүсэлтийг ТӨХ хүлээн авч ажлын 10 хоногт багтаан Нийслэлийн шүүхэд зарга мэдүүлж, 1997 оны шүүхийн шийдвэрийг эргүүлж өгнө үү хүсэлт гаргаж байсан. Яг нэг жилийн дараа энэ зарга амжилттай өндөрлөж байгаад талархаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хариуцагч МАН-ын хүсэлтээр 11 удаа шүүх хурал хойшилж сунжирсаар цаг хугацаа их алдсан.

:

Музейн барилгыг төр эргүүлэн авахад тусалсан Төрийн өмчийн хороонд талархаж байна. Мөн 1974-1980 онд Соёлын яамны барилга захиалагчийн албанд ажиллаж байсан ахмад зүтгэлтэн н.Батчулуун гуайд хадгалаатай байсан баримтад тулгуурласан тул онцгойлон талархал илэрхийлмээр байна. Түүнчлэн Үндэсний төв архив, Монголбанк, Соёл урлагийг хөгжүүлэх сан, Монгол кино үйлдвэрт талархал илэрхийлэхийг хүсч байна. Тэдгээрийн бидэнд өгсөн түүхийн баримтат дүрс бичлэг болон шууд туслалцааны үр дүнд зарга амжилттай өндөрлөлөө. З.Сүхбаатар захиралтай “Монгол өмгөөлөл” хууль зүйн товчоо манай яамыг төлөөлөн ТӨХ-той хамтран ажилласан.

:

Өнөөдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хэрэгжих үйл явцыг ТӨХ хариуцан бидэнд шилжүүлэх байх. Манай яамны зүгээс В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн муезей болгох тогтоолыг хэрэгжүүлэх ажилдаа орно. 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын 11 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт бүтэн нэг жил хойшлоод байсан тул ТӨХ-ноос түлхүүр гардан авсан цагаас уг музейн барилгын засварын ажлыг зохион байгуулах, үзмэрийн танхимын тохижилт санхүүжүүлэх зэрэг ажилдаа орно. Бид өмнө нь музей дотор орох ямар ч боломжгүй байсан тул засвар үйлчилгээ, тохижилтын төсвийг гаргах боломж байгаагүй. Тиймээс эдгээр төсөв төлөвлөгөө санхүүжилтийг даруй шийдэн ирэх зургаадугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраас өмнө ажлаа цэгцлэхээр төлөвлөж байна. Яагаад гэвэл хүүхдүүд маань энэ өдөр Т-Батаартай эргэн уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа. Үлэг гүрвэлийн музейн танхимуудыг тохижуулах, эхний танхимын гол үзүүлбэр юу байх вэ гэдгийг ярилцсан. Та бүхэн санаж байгаа АНУ-аас авчирсан Т-Батаарыг түр музейн байранд байрлуулж байсан. Тэгвэл Үлэг гүрвэлийн музейн хаалгаар ороход хамгийн гол үзүүлбэр нь “Батаар ба түүний аав” нэртэй үзмэр байхаар сонгоод байна. Батаар маань одоо Дарханд байна. Батаар сүүл нь өөдөө өргөгдсөг байдалтай байгаа. Харин Батаарын аав гэж бидний нэрлээд байгаа үзмэр бол Байгалийн түүхийн музейд байсан сүүл нь унжсан үлэг гүрвэл. Уг үзмэрийг Батаарын адил сүүлийг нь босгож байрлуулна. Энэ ажлыг Палентологийн төв, Үлэг гүрвэлийн музей хамтран хийнэ” гэлээ.

:

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hmmm:
tarkhinii turaaltai yumnuu dl hooson yas gej bodddog baikhdaa chaavaas bur uruvdchikhluu.
2014-03-14
zochin:
naad muzeigee oilgtoi sain zasvarlaarai, tegeed gadniihnii nud hujirladag, huuhed zaluus uzdeg delhiid hovor uzmertei muzei bolgovol zugeer baina
2014-03-14
zochin:
hulgaich naraas yumaa olj avsan ni minii songoltiin orgil
2014-03-14
saad:
учиртай дөрвөн толгой”-н эхний хүн бол одоогоор ссажя-ны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж буй п.алтан-од гэх залуу. түүнийг п.алтангэрэл дорнодоос “чирч” ирсэн гэдэг. п.алтангэрэлийн найз, журмын нөхрийнх нь хүүхэд учраас энэ өндөр албанд заларсан хүн. найзын хүү учраас хууль бусаар төрийн албанд томилогдож мэргэжилтний сонгон шалгаруулалтаар төрийн албанд жинхэлсэн баримт бий. энэ залууг п.алтангэрэл дорнодоос “чирч” ирсний учир нь тендер авах байсан аж. үүнийгээ ч тэрбээр баталж 2013 онд ссажя-нд зарласан 40 гаруй тендерийн 32-д үнэлгээний хорооны даргаар ажиллуулсан байна. үр дүнд нь харин “есөн харш”, “алтан харш”, “хүрэл харш”, “ган харш”, “тулгат ганхарш” гэх ижил нэртэй шахам таван компани завханы музей, сүхбаатар аймгийн театр, богдханы музей, биеийн тамир, спортын төвийн засварын ажлыг авсан бол “хан орд”, “зандан орд”, “талын фокус”, “бизнес фокус” нэртэй компаниуд тус бүр хоёр, “сүлд-уул” компани мөн хоёр ажил яамнаас авсан байх юм. эдгээр компанийн авсан ажлын өртөг мэдээж хэдэн тэрбумаар үнэлэгдэнэ. яамны ажилчдын явган яриагаар бол дээрх компаниуд бүгд л төрийн нарийн бичгийн даргын болоод түүний хамсаатнуудынх аж. п.алтан-од гэх залуу ах ламдаа ингэж дорнодоос чирч ирсэн хариуг нь барьсан байна. үүгээр ч зогсохгүй п.алтан-од худалдан авах ажиллагааны газарт зарлагдсан салбарын бүх тендерт ссажя-ыг төлөөлөн оролцдог бөгөөд түүний эхнэр нь худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилладаг байна.
2014-03-14
иргэн:
хэрэв төр нь юмаа мэддэг болсон юм бол "хэлмэгдэгсдийн музей"-н барилгыг буцааж аваач. гэндэнгийн охин нь музей хийнэ гэж авсан. одоо болохоор цэрэндуламын хүү бэхат хувьдаа авсан гэж дуулдаад байна. үүнийг шалгаач
2014-03-14
тусгаар тогтнолын ордон:
тто-г барихад хууль буссар улсын төсвөөс шууд гаргуулан авсан татвар төлөгчдийн мөнгөнд хамаарах тодорхой хэсгийг тусгаар тогтнолын ордноос салган авч ганц ч болов төрийн байгууллагыг байрлуулая аа.та бүхнийг дэмжиж байна.шудрага л байх хэрэгтэй
2014-03-14
hjjhn:
shirheg chuluu bsan ch mongoliin maani omch arag ys bsanch mongoliin maani tuuh survalj bid ingej l bodoh heregtei
2014-03-14
hjjkk:
unen yldag ym bna da
2014-03-14
shulam:
hiivel aytaihan hun uzchiheer yum hiigeesei. yun 6 sariin negen be neg l haltuuriin yum hiih geed bnaa da ene nuhur.
2014-03-14
zochin:
ene huuhen yasnaas oor yum ogt hiisengyi ee. yas yaridag yas hamgaaldag yam yumuu. uul ni aylal juulchlal muulchlal geed yumnuud baih yum *
2014-03-14
irgen:
humuus mini hooson arag yas bish. palentologiin hovor uzmer geech. orig dinosaur-n arag yas.
2014-03-13
zochin :
hooson arag uas uzeed baysaad baij dee
2014-03-13
amar:
odoo tusgaar togtnoliin ordong tor medeldee aw.ulsiin toswiin 14 terbum togrogoor barisan shuu dee.
2014-03-13
mongol:
teneg uleg gurveluud, ugur yasnuud.
2014-03-13
zochin:
bayar hurgey. unen yaldag yum, ter emchee meddeg bolson baina. man-iin emch gej yu baikhav dee, odoo barisan bairny ch ulsiin tesviin herengeer barigdsan bolohiig bid medne. odoo saikhan muzei bosgoj gadnii humuust bolon ur huuhdedee uzuuleh yumtai bolgooroi.
2014-03-13
dddd:
“учиртай дөрвөн толгой”-н эхний хүн бол одоогоор ссажя-ны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж буй п.алтан-од гэх залуу. түүнийг п.алтангэрэл дорнодоос “чирч” ирсэн гэдэг. п.алтангэрэлийн найз, журмын нөхрийнх нь хүүхэд учраас энэ өндөр албанд заларсан хүн. найзын хүү учраас хууль бусаар төрийн албанд томилогдож мэргэжилтний сонгон шалгаруулалтаар төрийн албанд жинхэлсэн баримт бий. энэ залууг п.алтангэрэл дорнодоос “чирч” ирсний учир нь тендер авах байсан аж. үүнийгээ ч тэрбээр баталж 2013 онд ссажя-нд зарласан 40 гаруй тендерийн 32-д үнэлгээний хорооны даргаар ажиллуулсан байна. үр дүнд нь харин “есөн харш”, “алтан харш”, “хүрэл харш”, “ган харш”, “тулгат ганхарш” гэх ижил нэртэй шахам таван компани завханы музей, сүхбаатар аймгийн театр, богдханы музей, биеийн тамир, спортын төвийн засварын ажлыг авсан бол “хан орд”, “зандан орд”, “талын фокус”, “бизнес фокус” нэртэй компаниуд тус бүр хоёр, “сүлд-уул” компани мөн хоёр ажил яамнаас авсан байх юм. эдгээр компанийн авсан ажлын өртөг мэдээж хэдэн тэрбумаар үнэлэгдэнэ. яамны ажилчдын явган яриагаар бол дээрх компаниуд бүгд л төрийн нарийн бичгийн даргын болоод түүний хамсаатнуудынх аж. п.алтан-од гэх залуу ах ламдаа ингэж дорнодоос чирч ирсэн хариуг нь барьсан байна. үүгээр ч зогсохгүй п.алтан-од худалдан авах ажиллагааны газарт зарлагдсан салбарын бүх тендерт ссажя-ыг төлөөлөн оролцдог бөгөөд түүний эхнэр нь худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилладаг байна.
2014-03-13
irgen:
oyungerel gedeg shunaltai avgai odoo yu avch nuhurtuu uguh bolj
2014-03-13
monkhu total tour xxk:
saidaa sain baina. bid juulchdaa uzuulekh mash tom uzmertei bolj baigaad manai khamt olon bayartai bn. khurdan ashiglaltand oruularai. amjilt tomoos tom amjilt !!!
2014-03-13
irgen:
saihan bna. uuh tuuh gazar nutgaaraa baharhah humuujliig ur huuhduud mini tus muzeig uzeed avah bolno. yarch sandralgui zov tolovlood aytaihan muzei bosgooroi gej erooe. gadna dotnii juulchdiin hol tasardaggui saihan muzei bolooroi. shudraga yos mandtugai.
2014-03-13