Алтайн хүдэр компанитай тэмцэхээ мэдэгджээ
Говь Алтай аймгийн Цээл суманд Алтайн хүдэр компани хүдэрийн олборлолт явуулаад өдгөө 5 гаруй жилийн нүүрийг үзэж буй. Анх олборлолт явуулж эхлэхдээ өөрсдийн байгууламжаас Таян нуурын уурхай хүртлэх 183 км замыг хатуу хучилттай зам болгоно хэмээн хэлж байжээ. Гэвч хатуу хучилттай замыг өнөөдрийг хүртэл ашиглалтанд оруулаагүй байгаа аж. Уг зам ашиглалтанд ороогүйн улмаас тус компанийн ажилчид осолд орох болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нь нэмэгдсээр байна. Тиймээс Аймгийн засаг дарга О.Амгаланбаатар Бугат, Алтай, Цээл сумын иргэдтэй уулзалт хийхдээ уг асуудлын талаар иргэдээс санал бодлын хуваалцжээ.
Алтай хүдэр компаний удирдлагууд иргэдийн тавьж байгаа шаардлагыг хүлээж авдаггүй, дээр нь ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдалд анхаарал хандуулдаггүй талаар хэлсэн байна. Тиймээс аймгийн засаг дарга удирдамж гарган Алтайн хүдэр компанид шалгалт хийлгэхээр аймгийн мэргэжлийн хяналт болоод цагдаа нараар ахлуулсан ажлын хэсэг гарган шалгалт явуулжээ. Аймгийн засаг дарга эхний ээлжинд 183 км замыг ашиглалтанд оруулах шаардлага тавина гэдгээ иргэдэд хэлсэн байна. Хэрвээ уг шаардлагыг байгууллагын удирдлагууд хүлээж аваагүй тохиолдолд Алтайн хүдэр компаний олборлолт явуулах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ