Зарим хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангана

img

Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсчлэлд байрлаж байгаа төвийн дулаан нэгдсэн шугам сүлжээнээс алслагдмал хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад зориулж 2014 онд нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулах юм байна. 11 хорооны цогцолбор барилга дээр хэрэгжих уг хөрөнгө оруулалтын ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байгаа ба тендерийг энэ сарын 10-ний өдөр зарласан байна. Нарны эрчим хүч, нарны вакум коллекторын эх үүсвэртэйгээр хороодын цогцолбор барилгыг эрчим хүчээр хангах шаардлага тавьж байгаа бөгөөд дулаан хангамж болон хэрэглээний халуун усыг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэх нь агаарын бохирдлыг бууруулах давхар ач холбогдолтой ажил болох юм.

й

Жич: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлын жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя. /сая төг/

ы

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг
1 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга 2014 91,0
2 Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0
3 Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0
4 Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0
5 Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга 2014 91,0
6 Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0
7 Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга 2014 91,0
8 Баянгол дүүргийн 22 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0
9 Баянгол дүүргийн 23 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0
10 Баянзүрх дүүргийн  2 дугаар хорооны цогцолбор барилга 2014 91,0
11 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга 2014 90,0
ДҮН 1000,0

ө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нарны халаагуур:
төсөвийг нь маш их хэтэрүүлж төсөвлөсөн байна даа. 2дахин их мөнгө байна ш дээ энэ чинь.
2014-03-14