Ерөнхий сайдыг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

img

Ливийн салан тусгаарлагчдын гарт орсон Хойд Солонгосын далбаатай онгоцыг зугтаалгасан хариуцлагын улмаас албан тушаалаасаа огцорсон Ливийн Ерөнхий сайд Али Зейдан эх орноосоо зугтсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Экс Ерөнхий сайд Али Зейданыг хоёр хоногийн өмнө парламентаас огцруулсаны дараа прокуророос түүнийг санхүүгийн гэмт хэрэгт шалгаж буй эхэлсэн тул хилээр гарахыг хориглоод байсан юм. Ливийн албаныхны үзэж буйгаар Али Зейданы онгоц Европыг чиглэсэн боловч, ямар улсад нэвтэрсэн нь нууц хэвээр байгаа юм. Өнөөдрөөс эхлэн Али Зейданыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Ливийн зүүн хэсгийн газрын тосны ордуудыг эзлээд буй салан тусгаарлагчид Хойд Солонгосын далбаатай “Morning Glory” газрын тос зөөгч хөлгийг ашиглан өнгөрсөн мягмар гарагт 234 мянган баррель түүхий эдийг гадагш тээвэрлэн авч одсон аж. Үүний дараа Ливийн тэнгисийн цэргийн хөлгүүд Хойд Солонгосын далбаатай усан онгоцны араас нэхсэн боловч цаг агаарын шалтгаанаар гүйцэж чадалгүй алдсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Ливийн эх баригчид Хойд Солонгосын талд анхааруулга өгч, дахин Хойд Солонгосын тугтай хөлөг онгоц Ливийн газар нутагт орсон тохиолдолд шууд дэлбэлэхээ анхааруулжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бибол:
энэ дэлгэрцэцэг гэж ямар амьтан байдгийг харахсан. байнга л фаакталж явнаа. хахаха
2014-03-16
altaa:
harin altanhyagig gej bodloo ch dee kkkk
2014-03-14
1213:
погдгор алтанхуягыг л гэж бодлоо шүү.гарчигаа зөв ойлгуулахаар өгдөг болоосой доо.
2014-03-14
1213:
погдгор алтанхуягыг л гэж бодлоо шүү.гарчигаа зөв ойлгуулахаар өгдөг болоосой доо.
2014-03-14
аааа:
хэхэ алтанхуяг ямар хэрэг тарьчихаад гэмгүй царайлж суугаа юм бол доо гэж бодлоо ш дээ
2014-03-14
алтан:
гарчигаа ойлгомжтой бичээч ээ. алтанхуягыг юм байх гэж бодлоо ш дээ.
2014-03-14
зочин:
чадаха уу тэгээд сая дэлбэлчихгүй яасын...
2014-03-14
б.дэлгэрцэцэг:
больё оо оооооооооооо
2014-03-14