ICE TOP-ын 15 жилийн ойн тоглолт хип хопчдын нэгдсэн баяр болох нь ээ

Хип хопчдын анхдагч болох ICE TOP хамтлаг байгуулагдсанаас хойш 15 жил өнгөрсөн байна. “Шүтээн минь” цомогтоо багтсан “Энэ миний хайр” дуугаараа тухайн үеийн залуусыг байлдан дагуулж явсан тус хамтлагийнханд өөрийн гэсэн замнал бий.
10-аад бие даасан тоглолт хийж, хөдөө орон нутаг, хилийн чанадад аялан тоглосон тэдний уран бүтээл бусдаас ямагт ялгардаг. Үнэнийг өчсөн уран бүтээлүүдээрээ нийгмийн сэтгэхүйд нөлөөлж чаддаг залуус жил бүр бие даасан тоглолтоо зохион байгуулдаг билээ.
Удахгүй тохиох сар шинийн баярын өдрүүдийг тэдний фен залуус ярих сонинтой өнгөрүүлэх нь. Ирэх сарын дөрөвний өдөр зохион байгуулагдах ICE TOP хамтлагийн 15 жилийн ойн тоглолт хип хопчдын нэгдсэн баяр болох төлөвтэй. Хип хоп ертөнцөд нэгэнт дархлагдан, орон зай нь ямагт үгүйлэгддэг энэ хамтлагийн тоглолтонд Монголын томоохон бизнесменүүд дэмжлэг үзүүлж, мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр шуурхай мэдээллийн “Шууд” телевиз ажиллах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ