Хаалттай Украин
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас 100 гаруй хүн амиа алджээ. Халуун цэг болоод буй Украин фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулъя.
5
Фото: (Brendan Hoffman/Getty Images)
2014 оны хоёрдугаар сарын 22. Украины нийслэл Киев. Үхлээс зугтаж буй харц.
6
Фото: (Baz Ratner/Reuters)
2014 оны хоёрдугаар сарын 21. Өдрийн 15 цаг. Ерөнхийлөгч Виктор Януковчийг бурхан ивээг.
6
Фото: (Bulent Kilic/AFP/Getty Images)
2014 оны хоёрдугаар сарын 19. Цагдаагийн тусгай хүчинг татан буулгасаны дараа жагсагчдын үйлдэл хэрээс хэтэрчээ. Энэ үеэр 20 хүн амиа алдсан юм.
6
Фото: (Darko Bandic/AP)
Өнөөг хүртэл амиа алдсан иргэдийн төлөө хэн хариуцлага хүлээх нь бүрхэг хэвээр байна. Эсвэл Янукович уу, шинэ Засгийн газар уу, ард түмэн өөрсдөө юу. Амиа алдсан залуугийн учир бүтүүлэг үхэл.
6
Фото: (David Mdzinarishvili/Reuters)
Украины хууль ёсны Ерөнхийлөгч хэмээгдэж буй Виктор Януковчийн амь насыг хамгаалж буй цэрэг.
6
Фото: (Bulent Kilic/AFP/Getty Images)
Халуун цэг болоод буй Киев улс. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас 100 гаруй иргэн амиа алдаж, Украин толгойгүй болсон юм.
6
Фото: (Baz Ratner/Reuters)
Харуусал.
6
Фото: (Bulent Kilic/AFP/Getty Images)
ОХУ-руу зугтсан Ерөнхийлөгч Виктор Януковч, Москвад байхдаа хэвлэлийн хурал зарлаж өөрийгөө “Хууль ёсны Ерөнхийлөгч” хэмээн мэдэгдэв. Харин ард түмэн нь түүнийг аль хэдийнээ урвагч хэмээн үзэж буй.
6
Фото: (Bulent Kilic/AFP/Getty Images)
2014 оны гуравдугаар сарын 7. Засгийн газрын ордонг хамгаалж буй дайчид.
6
Фото: (Radek Pietruszka/EPA)
2014 оны гуравдугаар сарын 10. Энэ залууг Жарослав Селезнов гэдэг. Тэрбээр олон хүний амийг аварч баатарлаг гавъяа байгуулжээ.
6
Фото: (Vasily Fedosenko/Reuters)
2014 оны гуравдугаар сарын 12. Бороонд норж буй улаан цэцэг. Дайны галыг санагдуулам гал улаан цэцэг.
6
Фото: (Vasily Fedosenko/Reuters)
Украины дотоод асуудалд хэтэрхий их хөндлөнгөөс оролцож буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг эсэргүүцэж байна.
6
Фото: (Yannis Behrakis/Reuters)
Украины Европын холбоонд нэгдэх эсэх асуудлаас болж ард түмэн болон Засгийн газрын хооронд цус асаргасан мөргөлдөөн болсон юм. Энэ үеэр хэдэн хүн ч амиа алдсан нь бүрхэг, яг л борооны өмнөх үүл шиг.
6
Фото: (Emilio Morenatti/AP)
2014 оны гуравдугаар сарын 8. Газ.
6
Фото: (Louisa Gouliamamaki/AFP/Getty Images)
Ерөнхийлөгч Виктор Януковчийг дүрвэн гарсаны дараа түүний гэрийг жагсагчид бүсэлсэн юм. Януковчийн угаалгын өрөө. Алтан суултуур.
6
Фото: (Louisa Gouliamamaki/AFP/Getty Images)
2014 оны гуравдугаар сарын 10. Эргэж харахыг хориглоно Виктор Янукович. Таньд Украин улс үргэлж хаалттай.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ