Матрёшкаг худалдахаа зогсоов
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Крымд цэрэг оруулсанаас үүдэн Украины томоохон дэлгүүр худалдааны төвүүд Матрёшка хүүхэлдэйг худалдахаа зогсоож, Киевийн тусгаар тогтнолын талбайд цуглуулан галдан шатаажээ. Худалдагч нар энэхүү үйлдлээ “Бид Оросын дээрэнгүй үйлдлийг эсэргүүцэж байна. Тэд олон улсын нүдэн дээр Крымийг шууд хулгайлж, өөрийн эрхшээлдээ орууллаа. Матрёшка хүүхэлдэй яг л Путин шиг тааварлахын аргагүй. Украинчууд хэдий энэ хүүхэлдэйг байнга худалдан авч, ашигтай байдаг ч “Made in Russia” гэсэн хэдхэн үгнээс болж ийнхүү худалдахаа зогсоолоо” гэж тайлбарлажээ.
Украин Сентрал төвийн дарга Анатолый Борборавич “Ойролцоогоор 200 мянга гаруй Матрёшка хүүхэлдэйг устгалд оруулсан” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ