Селенадаа зориулж дуу дуулав
Өсвөрийн од Жастин Бэйбир найз охин Селенадаа зориулан дуу дуулжээ. Тэрбээр өчигдөр Лос Анжелис хотын “South by Southwest” бааранд “Boyfriend”, “Believe”, “As long as love me” гэх дуунуудаа акустик гитарын аянд хайртай бүсгүйдээ зориулан дуулсан байна. Жастин дуулж дуусаад “Селена хонгор минь эргэн ирсэнд баярлалаа. Гомдоож байсан бол уучлаарай. Тиймээ, би тэнэг амьтан чамайг ямар ч олон удаа уйлуулсанаа өөрийгөө буруутгах юм. Дахиад алдаа гаргахгүй сайн хүү байхаа амлаж байна” гэжээ.
Энэхүү арга хэмжээний дараа Селена “Twitter” хуудаснаа “Уучлах эсэхээ бодож байж л шийдье. Тэгэхдээ дуу зориулсанд баярлалаа. Сэтгэл минь их хөдөллөө” хэмээн жиргэжээ.
Ойрын эх сурвалжийн мэдэгдэж буйгаар хосыг эргэн нийлсэн гэж мэдэгдсэн ч Селена үгүйсгэсээр байгаа юм. Тэрбээр “Шинэ уран бүтээл дээр Жастинтай хамтарч байгаа. Харамсалтай нь, бид хоёр албан ёсоор салсан. Нэг нэгэндээ хайртай ч бид хоёрт бодох зүйл их байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ