Роналдо буян үйлдэв
Португалийн шигшээ болон Реал Мадрид багийн хөлбөмбөгчин Криштиан Роналдо 10 сартай Эрик Ортис Крус гэдэг хүүд тусалж, 60 мянган евро хандивласан тухай “Hollywood.com” мэдээллээ. Эрик Ортис хүү тархины дисплазигийн улмаас 12 удаа хагалгаанд орж, 30 гаруй удаа эмнэлэгт хэвтэж байжээ.
Өнгөрсөн сараас эхэлж хүүгийн биеийн байдал нь эрс муудсан учир яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон аж. Хагалгааны өмнөх эмчилгээ 6 мянга, хагалгаа нь 60 мянган евро болох тул гэрийнхэн нь “Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс тусламж гуйжээ. Харин Роналдо нэгэн радио нэвтрүүлэгт оролцож байгаад энэ талаар олж мэдээд туслахыг хүсч, ээжтэй нь холбогдсон байна. Хүү өчигдөр хагалгаанд орсон аж. 12 цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болсон байна. Роналдо өөрийн пүүз, футболкоо дуудлага худалдаагаар зарж хүүгийн хагалгаанд шаардагдах мөнгийг олсон гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ