Ники Минаж сүй тавьжээ
Реппер гүнж хэмээгддэг Ники Минаж найз залуу Сафари Самуэлстэй сүй тавьсан тухай “Dailymail.com” мэдээллээ. Тэрбээр найз залуутайгаа хамт авахуулсан зургаа инстаграм дахь хуудсандаа оруулж, сүй тавьсан гэх дуулианы эзэн болжээ.
Инстаграмд оруулсан зурагтаа Ники Минаж, Самуэлс хоёр ижилхэн бөгж зүүсэн нь хэвлэлийнхний хараанд өртсөн аж. “HBO”-ийн мэдээлснээр “Залуу хосын зургаас харахад зүүсэн бөгж нь яах аргагүй сүйн бөгж байсан ба очир эрдэнийн чулуугаар чимэглэсэн нь тодорхой байгаа аж. Хэдийгээр алдарт реппер Сафари Самуэлстэй үерхэж буйгаа албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч тэд үргэлж хамтдаа явж харагддаг. Магадгүй хайраа илчлээгүй залуу хос олны нүднээс далдуур сүй тавьсан бололтой” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ