Хутгатай этгээд халдлага үйлдэв
Хятадын өмнөд хэсэгт орших Хунань мужийн Чангша хотын гудамжинд хутга барьсан эрэгтэй иргэд рүү халдсан тухай “www.foxnews.com” мэдээллээ. Энэхүү халдлагын үеэр дөрвөн хүн нас барж, 10 гаруй хүн гэмтжээ. Хутгатай этгээдийг барихын тулд цагдаагийн 100 гаруй ажилтан оролцож, ойр орчмыг хамгаалалтадаа авчээ. Цагдаагийнхан сэжигтний байршлыг илрүүлсэнийхээ дараа газар дээр нь буудан хороожээ. Хунань мужийн дарга Шинь Ху “Тус халдлага нь террорист үйлдэл биш, маргаанаас үүсэлтэй” гэж мэдэгджээ.
Тус улсад хутгатай халдлага хоёр дахь удаагаа гарч буй нь энэ юм. Энэ сарын 1-нд Хятадын Юнань мужид хутга барьсан найман этгээд 29 хүнийг хороож, 143 хүнийг гэмтээсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ