Энэ онд Сансарын тунелийг шинэчилнэ

img

2014 онд нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ онд Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барих бөгөөд 243.2 у/м гүүр, хорооллын дотор буюу 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц 1, явган хүний гүүрэн гарц 2, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барина. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг байх юм.

бы

2014 онд хийгдэх авто замын ажлуудыг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж танилцуулснаар хүргэж байна.

ы

Он дамжуулан хэрэгжүүлэх зам барилгын ажил

ы

1.Шарга морьт - Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам. Энэ замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай. Хучилтын ажил бүрэн хийгдсэн. Явган хүний замын ажил хийгдэх дутуу. Санхүүжилт нь царцаагдсан барилгын жагсаалтад орсон тул хэрэгжүүлэх хугацаа тодорхойгүй байна. Санхүүжилт шийдэгдчихвэл 6 сарын 25 нд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

2. МТ шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл, шинэчлэл. Өнгөрсөн жилийн 9 сард гэрээг нь хийгээд хэрэгжилт 65 хувьтай он дамнасан ажил юм байна. Явган хүний зам, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ. 2013 онд хийсэн ажлынх нь санхүүжилтийг тодотголоор хасагдсан хэмээн  олгоогүй. Мөн царцсан обьектийн тоонд оруулсан тул санхүүжилт нь шийдэгдэж байж бүрэн ашиглалтад орох юм байна.

3. Яармагийн гүүр – Нисэх - Нисэхийн товчоо, Сонсголонгийн  уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт. Өнгөрсөн жил урд талын урсгал ерөнхийдөө хийгдсэн, хойд урсгалд нь суурийн хучилт нь дутуу хийгдсэн байгаа. 65 хувьтай. Энэ жил хоёр талын гэрэлтүүлэг, явган зам, мөн дүүргээс нь санал ирсэн нэг талд нь “Дугуйн зам” барих асуудлыг судалж байна. Уг нь гэрээ ёсоор ирэх наймдугаар сарын сүүлээр ашиглалтад орох ёстой. Гэхдээ мөн л царцаасан барилгад орсон тул санхүүжилтээс бүх юм шалтгаална.

4. Нисэхийн товчоо – Биокомбинат - Шувуун фабрик  чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт /99.2 у/м гүүрийн хамт/. Өнгөрсөн оны хамгийн том бүтээн байгуулалт гэж нэрлэгдсэн уг замыг  хийхэд 2013 онд 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан. Үүнийгээ 1 тэрбум болгон давуулан хийсэн. 4 тэрбумынх нь санхүүжилтийг өгөөгүй байгаа. 2014 оны байдлаар энэ замыг гүйцээх санхүүжилт улсын төсөвт ч байхгүй, шилжүүлж байгаа Хөгжлийн банкины жагсаалтанд ч байхгүй төвөгтэй зам болсон.

5. СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг шинэчилж 4 замын уулзвар болгон өргөтгөж шинэчлэх /3000 м.кв/. Энэ уулзварын ажил өнгөрсөн онд эхэлсэн. Шангарила гэдэг барилга барьж байгаа хэсгийн уулзвар гарах боломжгүй байгаагаас нэг жил хүлээдсэн байдалтай байна. Одоо уг барилга сууринаасаа 2 давхар хүртэл гаргаад ирсэн. Газар шорооны ажил нь 0 түвшинд гараад ирсэн тул уг уулзварыг хийх талбайг чөлөөлж өгөхийг сануулсан бичиг өгсөн. Ингэснээр зургаадугаар сард хуримын ордон руу ордог зам дөрвөн замын уулзвар болж, гэрэл дохион, гэрэлтүүлэг хийгдээд явна.

6. БГД, 2-р хороо, Шүүхийн гудамжны 1.0 км авто замын шинэчлэлт. Баянгол дүүргийн шүүхийн ард байрлах уг замыг өнгөрсөн онд хучилт, борооны ус зайлуулдах хоолойг хийсэн. Энэ онд явган хүний зам, автозамын тэмдэглэгээ, гэрэлтүүлэг зэргийг хийгээд дуусна.

7. Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам. Энэ замын хэрэгжилт 68 хувь. Явган хүний зам, гэрэлтүүлэг, хучилтын ажлыг гүйцээчихвэл зургаадугаар сарын 15-нд хүлээлгэж өгнө.

8. Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн замын уулзвар хүртэл/. Өнгөрсөн жил гэрээ байгуулж, хэмжилтийн ажил хийгдсэн. Энэ замыг 10 сарын 15-нд хүлээлгэж өгөх гол зам. Нэг асуудал нь урагшаа трансаа өөрчлөх гэхээр өндөр хүчдэлийн шугам таардаг, одоо байгаа зургаар болохоор нийслэлийн цэвэр усны хамгаалалтын хашаа таарч байгаа. Энэ хашааг шилжүүлэх асуудлаар Ус сувгийн газартай ярьж байна. Ер нь бид үндсэн цэвэр усны шугаман дээр зам тавихгүй гэдгээ ойлголцоод хашаагаа татаад явъя. Хамгаалалтын бүсэд нь ямар нэгэн осол гэмтэл учирсан тохиолдолд замыг сэтлэж, аваар хийх бололцоотойгоор ажлаа хийе гэж ярилцаж байна.

9. Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбийн баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто зам. Энэ зам нь “Буян” ХХК-аас Денверийн гудамжтай нийлэх бөгөөд Оюутны хотхоны хөдөлгөөний ачааллыг сааруулах зам. 10 сарын 30нд  ашиглалтад оруулахаар хугацааг нилээн хойно төлөвлөсөн нь өөр замын ажилтай уялдаж байгаа. Тодруулбал, Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын элчин сайдын яамны өмнөх хоёр салаа замыг өргөтгөн шинэчлэх, энэ хүрээнд Скай их дэлгүүрийн хажууд байгаа хуучин гүүрийг буулгаж, шинээр өргөтгөж баригдсаны дараа энэ 700 метр зам Денверийн гүүртэй холбогдох юм байна.

10. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам. Энэ замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. /Анхны зураг төслөөрөө Зам тээвэрийн яам гэж байхад хурдны зам барихаар төлөвлөгдөөд байсан ч Байгаль орчны яамнаас Тусгай хамгаалалтын бүс гэдгээр нь урагш нь уул руу оруулахгүй, хойшоо гол руугаа өргөтгөл хийлгэхгүй гэсээр болиулсан/ Харин одоо 7 метр өргөн зорчих хэсэгтэй, баруунаасаа зүүн тийшээ, зүүнээсээ баруун тийшээ чөлөөтэй гарснаар нийслэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зам юм. Ажил их сайн явж байгаа. Ганцхан хүндрэл байна. Зайсангийн баруун хэсэг буюу ХААДС-ийн хойно 23 айлын хашаа, хэд хэдэн үйлчилгээний байгууллагыг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна. Энэ газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Тавдугаар сарын 15-наас хууль үйлчлээд эхлэхээр энэ айлууд нүүчих юм бол амжвал наадмаас өмнө нээх зорилготой байна.

ый

Явган хүний гүүрэн гарцын ажил

б

2013 онд нийслэл хотын хамгийн явган хүн болон авто замын хөдөлгөөний урсгал ихтэй зургаан газарт явган хүний гүүрэн гарц хийхээр төлөвлөсөн. 2013 онд гурван гүүрэн гарцын гүйцэтгэгч шалгарсан. Үлдсэн гурвыг нь хотын төлөвлөлтэй холбоотойгоор түр хүлээе гэж хотын удирдлагууд санал гаргасан. Эхнийх нь Бөмбөгөр худалдааны төвийн хажууд баригдаад ашиглалтад орсон. Энэ жил доорх замуудад гүүрэн гарцууд хийнэ.

ы

1. Хан–Уул дүүрэг, 8-р хороо, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд явган хүний гүүрэн гарц барих. Төв цэнгэлдэхийн автобусны буудлаас 120 мянгатын автобусны буудлыг холбох юм. 5 сарын 20-нд ашиглалтад оруулна. Өнгөрсөн онд гэрээ удаж хийгдсэнээс гадна дулааны шугам сүлжээ ил явж байгаа хэсэгт трассыг сонгох гэж хугацаа алдсан. Харин одоо зураг болон барилгын ажилд шаардлагатай бүх юм бэлэн болсон тул хугацаандаа ашиглалтад орно.

2. Сүхбаатар дүүрэг 10-р хороо, 100 айлын орчимд явган хүний гүүрэн гарц барих. Зуун айлын уулзвар буюу Хүүхдийн II эмнэлэг  гэж нэрлэгддэг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс чанх урагшаа  Лаосын элчингийн харалдаа гүүр  баригдана. Өмнөхөөс урт хэмжээтэй гүүр баригдана.

ы

Гүүрийн шинэчлэл

б

Ажилчны гудамжны Дунд голын доод гүүрийг хос гүүр болгож шинэчлэх /35 у/м/ Энэ гүүрний эвдрэл нилээн байгаа. МХЕГ-аас шалгаад энэ гүүрний дам нуруу муудсан байна. Шинэчлэх юм уу, засварлах шаардлагатай гэсэн дүгнэлт ирүүлсэн тул Хөгжлийн банкинд хөрөнгийн асуудлыг тавьсан.

б

Энэ онд шинээр хийгдэх замууд

б

БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн хүрээнд Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлт хийх /0.9 км, 74 у/м гүүр/. Энэ бол их чухал зам. Хятадын элчингийн урдуур явдаг замыг Бээжингийн гудамж гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, Чингис зочид буудлын хойд талын дөрвөн замын уулзвараас ТИС-ийн уулзвар хүртэлх хоёр салаа замыг иж бүрнээр нь засч тохижуулах юм. Өнгөрсөн жил дотоодын гүйцэтгэгч нар инженерийн байгууламж, дулааны шугам, холбоо, цахилгааны шугмыг шилжүүлэх ажлыг хийсэн байгаа. Энэ орчинд зөвхөн зам баригдахгүй, ногоон байгууламж, явган замын тохижилттой, ганц нэг буулгасан модоо сэргээнэ. 11 сарын 30-наар гэрээ хийсэн ч БНХАУ-ын үндэсний баяр 10 сарын 1 гэхэд ашиглалтад оруулна шүү гэж тохиролцсон.

б

Байгалийн чулуугаар хийгдэх замууд

ө

Өнгөрсөн оноос нийслэлийн авто замд чулуун замыг ашиглаж эхэлсэн. Хөгжим бүжгийн дунд сургуулийн зүүн талаар явж байгаа замыг Денверийн гудамжтай холбосон 280 метр замыг бид бариад ашиглалтад оруулсан. Энэ зам нь бат бөх, ус тогтохгүй байна гэсэн тул 2014 онд найман байршилд байгалийн чулуун замыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

б

1. ЧД, 1-р хороо, Жигжиджавын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох байгалийн чулуун авто зам

1. ЧД, 4-р хороо, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох байгалийн чулуун авто зам. Энэ замыг өнгөрсөн онд эхлүүлэх гэсэн ч  чадаагүй. Учир нь Бишрэлт зочид буудлын хашаа тээглээд, хойшоогоо 4 метр татах ёстой байсан.  Хашаагаа татахгүй элдэв тайлбар хийгээд ажил гацаачихсан байгаа. 50 хувь нь хийгдсэн.

2. СБД, 1-р хороо, Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэлх байгалийн чулуун авто зам. Блью скайг урагш нь Хуримын ордонтой холбож байгаа зам юм. Энд ганц нэг хашааны асуудал яригдана. Тэрнийг шийдчихвэл замын ажил хийгдэхэд асуудалгүй.

3. CБД, 7-р хороо, Бага тойруугийн гудамжийг МУИС-ийн арын гудамжтай холбох байгалийн чулуун авто зам.

4. CБД, 7-р хороо, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбох байгалийн чулуун авто зам. Энэ замын ажлыг дуусгаад хүлээлгээд өгчихсөн.

5. БЗД, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөөг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох байгалийн чулуун авто зам. Бөхийн өргөөний хажуугийн 350 орчим энэ замыг ашиглалтад оруулна.

6. БГД, 4-р хороо, Замчдын гудамжнаас Вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэлх байгалийн чулуун авто зам.

7. БГД, 2-р хороо, Замчдын гудамжнаас Вокзалын арын цэцэрлэгийн гудамж хүртэлх байгалийн чулуун авто зам.

8. БГД, 16-р хороо, Амарсанаагийн гудамжнаас Гандангийн баруун хаалга хүртэлх байгалийн чулуун авто зам. Газар чөлөөлөлтийн үедээ байгаа.

 мх

Борооны ус зайлуулах шугмын ажил

мх

Жил бүр бороо орохоор нийслэлийн авто зам болон хорооллын дундах замууд усанд автдаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Үүний нэг нь Гадаад хэргийн яамнаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх замд тогтдог борооны ус.  Энэ замын шинэчлэлийг хийхдээ баруун талд нь борооны ус зайлуулах шугам хийгээд зүүн талыг нь хаяхчихсан. Зураг нь тэгж хийгдснээс ганц баруун тал ачааллаа  дийлэхгүй байгаа тул энэ жил зүүн талаар нь бороонб усны шугам хийе гэж тохирсон. Одоо борооны улирал эхлэхээс өмнө энэ замын асуудал шийдэгдэнэ.  Мөн Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах нэмэлт шугам, шүүрт худаг хийх ажлыг гүйцэтгэнэ.

мх

Такси, нийтийн тээврийн зогсоол барих ажил

сх

Улаанбаатар хотын гол гол замуудаар нийтийн тээврийн болон такси зогсоолыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Энхтайваны өргөн чөлөөний дагуу 15 такси зогсоол хийхээс 10 нь хийгдсэн. Энэ онд 5-ыг нь хийнэ. Түүнчлэн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үүднээс зарим нэг автобусны буудлуудын золгсоолыг өөрчлөх асуудал яригдаж байгаа. Эцэслэн шийдэгдээгүй байгаа ч хоёр зогсоолыг өөрчлөхөөр төлөвлөсөн. Тухайлбал, хүнсний 20 дэлгүүрийн урд зогсдог автобусны зогсоолыг шилжүүлээд Улаанбаатар их дэлгүүр хоёрын хооронд байрлах ломбард ажлуулдаг орон сууцны байрны өмнө шилжүүлье. Баруун дөрвөн зам дээрх автобусны зогсоолыг хоёр хуваая. Ингэхдээ одоо зогсож байгаа дээр нь шулуун явдаг автобуснуудаа зогсоогоод, III-IV хороолол эргэдэг нийтийн тээврийн автобусыг баруун эргүүлээд нилээн өгсөж байгаад зогсдог болгоё гэсэн асуудал яригдаж байна. Одоогоор таксины 5, нийтийн тээврийн  зогсоолын асуудал яригдаж байгаа. Энэ тоо багасахгүй, харин нэмэгдэх хандлагатай байна.

б

Шинээр тендер зарлаж хэрэгжүүлэх ажлууд

бө

1. Налайх дүүрэг, Петровисын ШТС-аас Цайз захын замын уулзвар хүртэлх 1.3 км авто зам. Нээлттэй сонгон шалгаруулалт яваад нээх шатандаа яваа. Удахгүй гэрээний мэдэгдэл ирнэ.

2. Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур гаран Их Монгол улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц барих. Соёолжийн хажуу талд  байх нүхэн гарцыг тус компани 2 жилийн өмнө өөрийн хөрөнгөөр хийсэн. Энэ гарцыг албажуулж, нийслэлийн төсөв дээр тавиад хойшоо Нарны замтай, урагшаа Их монгол улсын замтай холбох юм.

3. Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт, 3.1 км авто зам шинээр барих.  Энэ замаар нийтийн тээвэр явдаг мөртлөө хуучин баригдсан засмал зам нь муудсан, цаашаа эцсийн буудал хүртэл шороон замаар явдаг байсныг шинэчилнэ.

4. СБД, 1-р хороо, Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт. Блью скай –ийн өмнүүр явдаг там болсон замыг шинэчилнэ.

5. Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт. Одоо тендер зарлагдсан, нээгдсэн үнэлэх шатандаа яваа. Энэ зам дээр ганц л хүндрэл гарна. Нийтдээ 110 гаруй айл, аж ахуйн нэгжийн хашаа чөлөөлөх ажил байна. Саад бэрхшээл багатай шийдэгдчихвэл дөрвөн эгнээ болж өргөтгөөд борооны ус зайлуулах  шугамын оронд агзрын хэвгий байдлыг ашиглаад “Л” хэлбэрийн хашлага хоёр талд нь тавьчих юм бол Баянхошууны замын түгжрэлийг шийдэх боломжтой.

6. Сансарын туннелийн 0.5 км авто замын шинэчлэлт. Бээжингийн гудамжны хүрээнд Чингисийн арын дөрвөн замын уулзвар шинэчлэгдэнэ. Тиймээс Тунелийн замыг шинэчлэхээр болсон. Тунелийн хоёр талын зам, ханыг шинэчилж, голоор нь тавьсан өндөр хашлагыг өнгө үзэмжтэй болгож, өнгөрсөн онд хийгдсэн нүхэн гарцтай холбосноор энэ гудамжны өнгө зүс өөрчлөгдөнө.

7. БЗД, 22-р хороо, Монел, Зүүн Алтан-Өлгийн 1.2 км авто зам. Тендер шалгаруулалтандаа явж байна. Энэ зам өнгөрсөн оны замын үргэлжлэл.  Уг замыг цааш нь явуулаад байх юм бол Алтан-Өлгий хүрч, тэндээсээ эргээд хуучин Ганц худагийн замтай холбогдоод Дарь эхийн замаар ороод ирэх тойрог зам болно. Гэхдээ төсөвт суугаагүй тул энэ жил түр орхисон.

8. Яармагийн гүүрийн дэргэдэх түр гүүрийн 2 талын холбоос 0.5 км авто зам. 2012 оноос БНХАУ-ын Засгийн газрын зээлээр нийслэл хотод таван гүүрэн гарц барина гэж гэрээ байгуулаад байсан. Гэтэл хурдны зам барина, 33 уулзвар хийгдэнэ гэсэн шийдвэр гараад таван гүүрний ажлыг зогсоосон. БНХАУ-тай хийсэн гэрээний хүрээнд Яармагийн гүүрийг хос болгох асуудал байсан. Зам маань одоо хоёр талаасаа буюу Яармагийн зам, Мишээл экспогийн замаас зургаан эгнээ болчихсон. Гэтэл ганц гүүрээр гарахад маш түвэгтэй, түгжрэл үүсч байгаа учраас түр гүүрийг угсраад дууссан.  Одоо хоёр талын холбоос замыг хийгээд, шалгалт хийгдчих юм бол энэ гүүр хос болох юм.

б

Хороолол дундах борооны ус зайлуулах шугмын ажил

ө

1.ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын зам талбайн  доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих

2. БГД, 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, Ган зам зочид буудлын орчмын зам талбайн доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих

3. БЗД, 13-р хороолол, 21-р байр орчмын зам талбайн доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих

4. ЧД, 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих

5. Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2.3 км замын талбайн борооны ус зайлуулах шугам барих

6. Гандийн гудамжинд борооны ус зайлуулах шугам шинээр хийх болон хучилтыг хүчитгэх /Дүнжингаравын уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэл/

7. ХУД, 120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих ажлууд хэрэгжинэ хэмээн Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naranchimeg:
chd yu hiih yum be yagad yu ch hiihgui bga uym be ene duuregt zondoo ynzlah zam bga bizdee concgoliin zam gej tam bn shdee esvel tomchuud yvdaggui bhoor zasahgui bga uym uu monosiin surguulii zam ymar aimar gej bodon ta nar ochij uzeejeeeeeeee
2014-03-15
çî÷èí:
íýãýíò ¿éëäâýð áàðèõ ãýõýýð á¿õ ìýðãýæèëòíèéã íü òýòãýâýðò õººæ ãàðãààä îð ñóðàãã¿é áîëãî÷èõñîí ,äýýð íü ºíãºðñºí 20 æèëä ãàíö ÷ òåõíèêèéí áîëîâñðîëòîé ìýðãýæèëòýí áýëäýýã¿é þì ÷èíü èõ ìºí㺠èäýæ áîëäãîîð íü çàì ë áàðèàä áàéæ äýý.õàðèí ×èíãèñ,ñàìóðàé áîíäûí ºðèéã òºëºõ áîëîõîîð íààä çàìààñàà òàòâàð àâ÷ áóöààí òºëºõ ¿¿ ãýäãýý ãàìèíãóóä ñàéí òîîöñîí áîëîâ óó. áèä ë èäýæ áàéâàë áèäíýýñ õîéø ýíý óëñ ëîìáàðäûí ºðºíä ÿâíà óó, áàéíà óó áèäýíä ïàäã¿é ãýæ õîíîöûí ñýòãýëýýð ë õîðëîí ñ¿éòãýõ àæèë õèéãýýä áàéõ øèã ñàíàãäàõ þì.
2014-03-15
zochin:
xudlaa *gaad l bxin xurdxan ajila exleech balai min. ajil xiie gsn kompaniud zunduu l bxin teged xubi abalgui naad ajiluuda ugch xiilgeech!
2014-03-15
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-15
zochid:
tuuhiin dursgal nuraadag nuhur mun uu. kombinatiin tsagaan haalgiig neg shunu nuraasan etgeed. haraal idmer
2014-03-15
chuka:
hooe zawhani ihuulin iderin golin guur 2 doh udaa nurchihlaa.odoo mos hailahr yah ve mglchuda
2014-03-15
zochin:
3-r horoolliin mashin zamiin goliin orgon zyleg shig yumiig usgtaad tegshleed mashin zamaa moskvagiin zam shig saihan orgon cholootei bolgochih heregtei.
2014-03-15
ажлаа эхлээч:
одоо тэгээд ажлаа эхлээчээ хувийн компаниудын барилгын ажил эхэлчихээд байхад
2014-03-14
zaluu:
xoe,yuch unshsanguie.gur barij huuchin yum yanzalsanaas zaluu ger buld bair barj ogochee.guij bna.zaluu ger bul bairnaad bj salj bna elbegee
2014-03-14
sansar:
zob zob buh gudamj talbaigaas ehleed yanzaldan deerei.sum aimag bagin tob geed. mongig unen zob yumand zartsuulaarai.
2014-03-14