Жэки Чан: Би жинхэнэ жүжигчин хүн

img

Жаки Чан 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын иргэний дайны үеэр Чарлес болон Ли Ли Чан нарын хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь Хонконг дахь Францын элчин сайдын яаманд ажилласнаас хойш ихэнх цагаа тэнд өнгөрүүлэх болсон аж. Тэрбээр “Nah-Hwa” хэмээх бага сургуульд орсон ч эхний жилдээ суралцаагүй учраас эцэг эх нь сургуульд оруулахгүйгээр шийдсэн гэдэг. 1960 онд түүний аав Австрали руу цагаачилж АНУ-ын элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жаки Чан “China Drama Academy”-д элсэн орж их мастер Юу Жим Юеаны шавь болжээ. Үүнээс хойш 10 жил тулааны урлаг болон акробатаар тууштай хичээллэсэн гэдэг. Жэки 1962 онд “Big and little Wong Tin Bar”, 1963 онд “The love Eterne”, 1966 онд “Come Drink with me” кинонд тус тус тогложээ. 1971 онд “A Touch Of Zen” хэмээх кинонд тоглосноор карьераа эхлүүлсэн гэдэг. Хамгийн сонирхолтой нь түүний эцэг Жекиг  хүүгээ 1500 хонконг ам.доллароор зарахаар төлөвлөж байсан ч улаан бурхан гэх өвчин туссан учир буцаагдаж байсан гэнэ. Түүний “HQ сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

5

-Би нэг зүйлийг асуумаар байна. Сэтгэлд үлдсэн хамгийн тод уран бүтээлийнхээ тухай?

-Энэ жил Хятад улсын түүхэн хувьсгал хийсний 100 жилийн ой тохиож байна. Хуанг Шин гэх залуу эх оронч үзлийн хажуугаар хайр дурлалдаа хэрхэн үнэнч хандаж байгааг харуулахыг хичээсэн энэхүү дүр минь амьдралдаа тоглосон хамгийн уянгын, зориггүй дүр байсан. Мэдээж аливаа уран бүтээл туурвих үед хэцүү асуудал тулгардаг. Олон жилийн турш жүжигчний мэргэжлээр ажилласан учраас энэ бүхэн бараг дасал болсон доо. Гэхдээ энэ кино дайныг харуулах үзэгдэл ихтэй байдаг. Киноны зохиолтой танилцахад эх орон минь ямар их зовсоныг мэдрэх шиг болсон. Урьд нь ихэвчлэн инээдмийн талыг барьж ажилладаг байсан. Энэ кино маань уянгын драмын бүтээл учраас хошин хэсэг тун цөөхөн орсон тул сэтгэлд тод үлдэх байх.

6

-Энэ киноны найруулагчаар ажилласан гэсэн байх аа?

-Найруулагч хийх болсон минь учиртай. Зүгээр ч нэг кино багийг удирдах хүсэлдээ хөтлөгдөөгүй юм. Одоог хүртэл би өөрийгөө найруулагч гээд хэлчихэж чаддаггүй. Хамгийн гол нь өөрийнхөө гараар бүтээл туурвиж түүнээсээ суралцах хүсэлтэй байдаг. Энэ кино маш их онцлогтой. Өмнө нь хэлсэн шүү дээ. Хятад шинэ хувьсгалыг эхлүүлсэний 100 жилийн ой гэж. Харин би кино урлагт хүчин зүтгээд, олон дүр амилуулсаар нэгэнтээ 100 дахь уран бүтээлтэйгээ золгож байна. Энэ бол маш билэг дэмбэрэлтэй үйл явдал шүү.

6

-Дэлхий дээр танаас өөр 100 гаруй кинонд тоглосон жүжигчин байхгүй гэж бодож байна?

-Волливуудыг мартах учиргүй. Энэтхэгийн кино ертөнцөд бол нэг секундэд л 10 уран бүтээл төрдөг. Би өнгөрсөн жил Энэтхэгт айлчлахад 300 кинонд тоглосон жүжигчинтэй уулзаж байсан. Тэр жүжигчин надад хандсан “Жеки юу гээч, би нэг л дүрд тоглосоор насыг барах нь тодорхой болж. Би таван настайдаа кинонд тоглосон. Анхны дүр минь баян айлын хүү болж дэлгэцэнд гарсан. Харин 15 нас хүрээд баян айлын өв залгамжлагчийн дүрээр дэлгэцэнд гарч эхэлсэн. Хөгжилтэй нь  25-35 насандаа хэтэрхий тансаг амьдралаасаа болоод хайртай бүсгүйтэйгээ ч гэрлэж чадахгүй залуугийн дүр бүтээсээр байгаад эцэст нь баян ууртай аавын дүрд тоглож өнөөг хүрлээ. Та намайг буруугаар бодох хэрэгггүй. Би ч гэсэн тан шиг ийшээ тийшээ гүйгээд, эсвэл алтны эрэл, хайрын эрэлд явахыг хүсдэг байсан” гэж хэлсэн. Тэгэхдээ нэг зүйлийг бодоход, азаар би нэг дүрээс нөгөө рүү байнга шилжиж энэ насаа элээж байгаадаа баяртай байна. Миний хувьд анх найман настайдаа “Big and Little Tin Bar” кинонд тоглож байсан юм. Тэр үед балчир хүүхэд байсан учраас гүйгээд гардаг хэсэг маань надад маш том дүр мэт санагддаг байлаа. Тэр л үеэс хойш 100 кинонд тогложээ. Алдаа, оноо хосолсон гайхалтай 30 гаруй жил ард минь үлдсэн байна.

5

-Таныг 100 кинондоо тоглосны дараа Жеки Чан гэх нэртэй алтан одыг дэлхийн 30 гаруй оронд байрлуулсан. Энэхүү арга хэмжээ дэлхий даяар шууд цацагдсан?

-Тийм ээ. Үнэхээр гайхалтай. Би аль улс руу нь явахаа сайн мэдэхгүй байсан /Инээв/.

5

-100 дахь уран бүтээлээ заавал дайн, үхэл, харуусалтай холбосон нь ямар учиртай юм бол?

-“Хаалттай хаант улс”, “Карате Кид” кинонуудад тоглосны дараа түүхэн дүр бүтээх сонирхолтой байсан. Энэ бүхэн хувь тавилан байсан гэх үү дээ. Кино зохиол ч их таалагдсан. Хэзээ нэгэн цагт 100 дахь бүтээлээ эргээд харахад түүх, амьдрал хосолсон сайхан бүтээл болсон гэж бодно шүү дээ. Өмнөх бүтээлүүд дээр минь алдаа ажиглагдаж, өөртөө шүүмжлэлтэй ханддаг үе бий. Энэ удаагийн бүтээл дээр бүхий л зүйлээ дайчлан ажилласан. Хятадын ард түмэн 100 жилийн өмнө Франц, АНУ, Их Британийн колончлолд хуваагдсан байсан. Тухайн үед хятадууд дотроо хүртэл хагаралтай, хэнд ч итгэж боломгүй тийм л нийгэмд оршиж байсан. Тиймээс 100 дахь бүтээлээ инээдэм бус харуусалтай холбохыг хүссэн.

6

-Би үзээгүй л дээ. Таны сэтгэлийг хөдөлгөдөг хэсгээ дурсвал?

-Шууд хэлэхэд хэцүү байна. Харин хамгийн их сэтгэл хөдөлгөдөг хэсэг байдаг юм. Цэргүүдээ аваад явж байх үед гэнэтийн дайралт болж, бүрэлдэхүүний маань тал нь шахуу амь үрэгддэг. Зэрэгцээд явж байсан 100 хүний 70 гаруй нь газар дээрээ нөгөө ертөнц рүү оддог. Энэ хэсэг бодит үйл явдал юм билээ. Тэр ч утгаар зураг авалтын үед жүжигчдийг чин сэтгэлээсээ тоглохыг хүссэн. Тэд ч урмыг минь хугалаагүй шүү. Кино театр орж ирсэн хүмүүс эх орныхоо жинхэнэ түүхийг мэдээд гарна гэдэг жүжигчин хүний гайхалтай ур чадвар гэдгийг мартах учиргүй. Бид кино театр доторх тогоочид. Үзэгч бол зочид. Бид амттай хоолоор тэднийг дайлах учиртай.

5

 -Таны 101 дэх дүр?

-“Цагдаагийн түүх” киноны По гэх цагдаагийн дүр.

5

-Хүмүүс таны киног инээж, хөгжилтэй байдлаар хүлээн авдаг шүү дээ?

-Кино урлаг гэдэг бол зүгээр ч нэг үзэгчийг инээлгэдэг зүйл биш юм. Миний хувьд кино ертөнцийн том талбарт инээдмийн гэсэн өчүүхэн жанраар бүтээл туурвидаг нэгэн. Гэхдээ жүжигчин хүн өөрөө тал бүрийн авьяастай байж, үзэгчид тал бүрээр хөгждөг юм гэж багш маань хэлж байсан. Үүнтэй санал нэг байна. Миний урьд нь тоглож байсан “Домог” кинонд гурван өөр үзэгдэл гардаг. Тэр үед дан ганц хошин жүжиглэлт багадна гэдгийг ойлгож билээ.

5

-Хүн болгон таныг инээдмийн жүжигчин гэдгээр чинь мэддэг бас хайрладаг. Та инээдмийн киноноос өөр кинонд тоглох бодол байгаа юу. Холливуд дахь таны дараагийн алхам юу вэ?

-Би олон жил кинонд тоглож байна. Сүүлийн 30 гаруй жил тасралтгүй кино бүтээсэн. Гэхдээ би зөвхөн инээдмийн жүжигчин төдийгүй сайн жүжигчин байхыг хичээдэг. Би үзэгчдэд кино болгоноороо өөр өөр зан характер, өөр “action” харуулахыг хичээдэг. Яагаад гэвэл би жинхэнэ жүжигчин хүн.

5

-Та хятадын үндэсний үзэлтэн. Ярилцлага болгондоо би хятад хүн гэж бахархангуй хэлдэг.

-Би хятад хүн, үүнийгээ хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Хятад, Солонгос, Япон улам бүр л Америкийн нэг муж шиг болж байгаа нь харамсалтай хэрэг. Коммунист Хятадын үзэл суртлын зэвсэг болж байна гэж Холливудын зарим сэтгүүлч намайг шүүмжилдэг. Тэгэхдээ би худлаа яриагүй шүү дээ.

5

-Таны бичсэн бичсэн номнууд муугүй борлогддог. “Би Жэки Чан”, “Адал явдлын төлөө амиа алдана”, “Кун фу-гийн тухай бүх зүйлс” зэрэг ном бэстселлер болж байсан. Дахин ном бичих санаа байна уу?

-Үгүй. Яг үнэндээ 70 хүрээд л нэг ном гаргана. Одоо ном бичээд байх зав алга.

5

-1990 оны Азийн мисс Элен Энг хэмээх гоо бүсгүйг жирэмсэн болгож, нэлээдгүй асуудалд орсон. Нуултгүй бол Элений хүүхэдтэй уулзаж байгаа юу?

-Юу ч гэмээр юм. Үгүй. Эр хүн алдаа гаргаж болно шүү дээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мисс:
би монгол хүн тийм болохоор монголоороо бахархдаг
2014-03-17
ландаг:
наад ландаг чинь төрсөн эхийнхээ эсрэг * тавьж явсан хүн шүү
2014-03-15
зочин:
заваан бузар амьтан бэ
2014-03-15
зочин:
гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан ландаг /талх/ хочтой батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. одоо өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. энэ байрны 4 орцонд амьдарч байсан тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. доод талын дүү нь баттөгс. төмөр замын тмс-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. удаахь дүү нь боо гэж залуу бий. хамгийн бага дүү нь батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой баттөгс, боо хоёр тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. ингээд баттөгс, боо хоёр “ чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. зодож байхад нь батзориг нь цонхоороо хараад зогсч байж. хоёр ах нь дүүгээ “сүх аваад аль” гэж хэлж. батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. энэ хэргийг баттөгс, боо, батзориг гурав хийсэн ч гэсэн баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан хар тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. гэвч яг хэргээ хүлээх болохоор батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол батзориг, баттөгс, том ах нь болох ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад сансар луу нүүсэн юм. гэвч ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
2014-03-15
zochin:
yadaj ahmad jiremsen hul myy hymyysiin syydal geed heden syydal gargachmaar iumdoo
2014-03-15
zochin:
yadaj ahmad jiremsen hul myy hymyysiin syydal geed heden syydal gargachmaar iumdoo
2014-03-15
иргэн:
муу ч гэсэн соц үеийн боловсролын систем нь хүүхдийг багаас нь эх оронч хүмүүжилээр хүмүүжүүлдэг байсан бол. 90-оноос хойш зөвхөн хар амиа бодсон эх орон газар нутгаа худалдаж идэхээс буцахгүй,ахмад хүмүүсийг хүндэлэх соёлгүй хужаа маягын хүмүүжилтэй болгож байна даа.
2014-03-15
зочин:
би монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлийг төлөвшүүлэх маш хэцүү бага ангид нь болдог том болж ирээд больцгоодог яагаад гэвэл улс нь хөгжил дорой өвлийн улирлыг зовж өнгөрөөдөг гээд их зовлон бий дээ
2014-03-15