Ардчиллын анхны гишүүдийн сэтгэлийн хандивын ажил үргэлжилсээр байна
Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэж, эрх чөлөөт нийгмийн төлөө хэсэг залуус нэгдэн, өвлийн хүйтэн, хаврын хавсрагыг үл хайхран тэмцэж байсан билээ. Үүний дүнд тэд өнөөдрийн эрх чөлөөт, ардчилсан нийгмийг бүтээн байгуулж чадсан. Хэдийгээр он тооллын хувьд 25 жил гэдэг тийм ч урт хугацаа биш боловч, тухайн үед мэндэлж байсан хүүхдүүд хэдийн өсч томрон улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон шижигнэсэн залуус болжээ. Харин ардчиллын анхдагчид маань улс орноо удирдаж, хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж байна.
Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж билээ. Тэрбээр удахгүй гадаад улсыг зорин, нурууны хагалгаанд орох гэж буй юм. Тиймээс тухайн үедээ ардчилсан хувьсгалийн үйл хэрэгт мөр зэрэгцэн оролцож явсан журмын нөхөд нь түүний эмчилгээний зардалд сэтгэлийн хандив өргөх ажлыг зохион байгуулж буй аж.
6
Бид энэ талаар Монголын Ардчилсан холбооны анхдагч гишүүн, партизан Б.Хишигбат, Ш.Төмөрбаатар нартай уулзаж ярилцлаа.
5
-Та хоёр юуны өмнө зохион байгуулах гэж буй үйл ажиллагааныхаа талаар тодруулаач?
5
Б.Хишигбат: -Юуны өмнө би энэхүү хандивын ажлыг зохион байгуулахад гар бие оролцож буй нөхрөө танилцуулъя гэж бодлоо. Хэн ч гэсэн аливаа нэг байгууллагад ороход ээлж дараа гэж байдаг. Үүнтэй ижлээр миний хувьд хэдийгээр Ш.Төмөрбаатартай нэг цаг үед, нэг “фронт”-д мөр зэрэгцэн явсан боловч ихэр хүүхэд төрөхдөө нэг нэгээрээ төрдөг шиг энэ хүн надаас арай түрүүнд Ардчилсан холбоонд орсон юм. Мөн Ш.Төмөрбаатар гэдэг хүн ах дүү 5-уулаа Ц.Элбэгдоржтой мөр зэрэгцэж, ардчиллын төлөө явсан. Тиймээс ах, дүү ураг төрлөө төлөөлж энд хамт ярилцахаар сууж байна. Ш.Төмөрбаатар бид хоёрын хувьд өнөөдөр нэг цаг үед мөр зэрэгцэн явсан найздаа туслах гэж байгаа юм.
5
Ш.Төмөрбаатар: -Бидний хамтран зүтгэгч, 1989, 1990 оны ардчилсан хувьсгалын партизануудын нэг энэ хүний маань биеийн байдал муу байна. Ер нь зайлшгүй гадаадад очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай болчихоод байгаа. Тиймээс ардчиллын анхдагч нар цуглаад сэтгэл санааны болон эдийн засгийн тусламж үзүүлэх зорилгоор н.Равдандорж, Б.Хишигбат болон миний бие энэ ажлыг зохион байгуулахаар болсон юм.
5
Өмнө нь бид СГЗ, “МОНЦАМЭ”-ийн С.Амарсанаагийнхаа эмчилгээний зардалд хандив өргөх арга хэмжээг зохион байгуулж байсан. Энэхүү хандивын арга хэмжээг манай партизанууд болох н.Алтансүх, н.Ган-Од, н.Гансүх нар зохион байгуулсан.
5
-Яг ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
.
Ш.Төмөрбаатар: -Бид ардчилсан нийгмийг байгуулах гэж 25 жил хамтран зүтгэлээ. Ингэхдээ халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, өлсч цангаж их зүйлийг хамтдаа туулсан. Тиймээс манай партизанууд С.Амарсанаагийн тоглолтон дээр өвдөж зовсон нэгэндээ цаашид туслаж байхаар тохирсон. Тэр үед мөр зэрэгцэж явсан нөхдийн маань олон нь ч мөнх бусыг үзүүллээ. Иймээс “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн зарчмаар нэгнийгээ хүнд өвчтэй энэ үед нь боломжийн хэрээрээ туслаж байхаар болсон. Манай Ардчилсан холбоо олон зуун мянган гишүүнтэй. Тиймээс Цахиагийн Элбэгдоржид Ерөнхийлөгч гэдэг утгаар нь бус нэг анд нөхөддөө туслах чин сэтгэлийн үүднээс туслахаар болсон юм.
5
-Хандивын үйл ажиллагаа хэзээнээс эхлэх юм бол?
5
Б.Хишигбат: -Ардчиллын анхдагчид маань уржигдар уулзаад, 3 хүнийг томилосоноос энэхүү хандивын үйл ажиллагаа маань эхэлсэн.
Хүн хүндээ дэм болно гэдэг, тэр дундаа хүний тус дэмээр эдгээд эрүүл болно гэдэг хамгийн том жаргалан гэж ойлгож байна. Манай Ц.Элбэгдорж маань ч өөрөө их буят үйлс хийж явдаг хүн. Тухайлбал, Манай “Хонх” хамтлагийн “Хонхны дуу”-г зохиосон, талийгаач С.Цогтсайханы маань ар гэрийнхний амьдрал жаахан тэгш бус байсан. Тиймээс 1992 оны анхны үндсэн хуулийг батлалцсан 400 орчим депутатаас өдгөө амьд үлдсэн хүмүүст нь 2 өрөө байр өгөх үеэр Ц.Элбэгдоржид хууваарилагдсан байрыг тэрбээр С.Цогтсайхан агсны гэр бүлийн хүн болох Наташа болон үр хүүхдүүдэд нь хандивлаж байсан. Энэ нь хамтран зүтгэгч нэгнийхээ ар гэрийнхэнийг орхилгүй харж хандаж буй буянтай үйл хэрэг юм.
Тиймээс нэг хүний дэм, нэг төгрөгийн хандив нь өөрөө сэтгэлээсээ байвал тэр хүндээ өгөөжтэй, буянтай үйл хэрэг болох юм.
5
Ш.Төмөрбаатар: -Монголд эмчлэх боломжгүй тул гадаадад эмчлүүлнэ гэдэг нь эргээд асар өндөр зардал гардаг. Тиймээс сэтгэлийн өглөг гэдэг үүднээсээ их нь их гэхгүй, бага нь бага гэхгүйгээр хандив цуглуулъя гэж ярьсан юм.
6
-Хөдөө орон нутагт маш олон гишүүдтэй танай холбоо хандивыг ямар байдлаар зохион байгуулж, цуглуулахаар төлөвлөсөн байгаа вэ?
6
Ш.Төмөрбаатар: -Ерөнхийдөө дансаар болон бэлэн мөнгөөр хандив цуглуулахаар төлөвлөж байгаа. Бидэнд хандивын үйл ажиллагаатай холбоотой төлөвлөсөн зүйл бий. Түүнийгээ эргээд мэдээлэх болно.
6
Б.Хишигбат: -Бид анхны мэдээллээ ийнхүү тарааж байна. Харин өнөөдөр ардчилсан хувьсгалын анхдагч гишүүд маань цуглаад дансны дугаараа банкнаас авна. Энэхүү иргэнлэг үйл ажиллагаа маань ирэх нэг дэх өдрөөс эхлээд явна.
5
Энэ дамшрамд дурдахад Цахилагийн Элбэгдорж, түүний гэргий Х.Болормаагийн тухай хүмүүс мэдэх байхаа. 50 орчим хүүхдийг өөрийн асрамжинд авч, аав, ээж нь маш их ачтай буянтай хүмүүс. Тиймээс бид олон жилийн өмнө ослын улмаас болсон энэ өвчнөө анагаахад нь анд нөхрийн үүднээс тусалъя гэж бодсон юм. Анд найздаа бид тусалснаараа 60-аад гишүүнтэй нэг өрх айлд тусалж байна. 60-аад хүний аав, ээжид тусалж байна гэж өргөн утгаар нь ойлгож хандана гэдэгт итгэлтэй байгаа.
Бид энэ тухайгаа хамтран зүтгэгчиддээ хэлэхэд маш дуртай хүлээн авч байгаа. Мөн энэ уриалгыг маань хамгийн анх олонд хүргэж буй мэдээллийн хэрэгсэл нь танай сайт болж байгаад талархаж байна.
6
Ш.Төмөрбаатар: -Хамгийн гол нь бидний энэ уриалгыг уншиж буй хүмүүс маань мөр зэрэгцэж явсан нөхдийн хувьд туслаж дэмжиж байгаа гэдгийг маань ойлгоорой. Цаашдаа ч бид ардчиллаын анхдагч партизан, үүсгэн байгуулагч хэн нэгэнд маань зовлон бэрхшээл тулгарвал хамгийн түрүүнд очиж туслах болно.
6
Бид өмнө нь С.Зоригийн хөшөөн дээр уулздаг ч юм уу, эсвэл нэг партизан маань ертөнцийн мөнх бусыг үзэхэд түүний оршуулган дээр уулзалддаг байсан. Харин цаашдаа ийм байдлаар явж болохгүй юм байна гэдгээ ойлгосон юм. Иймд О.Дашбалбар агсны хэлсэн шиг “Амьддаа бие биенээ хайрла” гэдэг үгийг эрхэмлэн, хувьсгалын үйл хэргийн төлөө хамтран тэмцэж байсан, хүнд үед нэгэндээ нөмөр болж, өлсч цангаж байсан төрсөн ах дүүгээс дутахгүй найз нөхөддөө туслаж байхаар ярилцсан юм.
6
Энэ үүднээсээ Ц.Элбэгдорждоо туслахаар болсон. Түүнээс бус Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг утгаараа тусад нь харж үзсэн асуудал байхгүй гэдгийг уншигчид ойлгох биз ээ. Анхдагч гишүүдийн маань зүгээс 100 хувь дэмжиж байгаа.
6
-Одоо ардчиллын анхдагч хичнээн гишүүд байгаа вэ?
6
Б.Хишигбат: -Яг үүсгэн байгуулагч гэвэл С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Амарсанаа, С.Цогтсайхан зэрэг 15 хүн байдаг. Харин гишүүдийн хувьд зөвхөн Улаанбаатар хотод 300 гаруй хүн байснаас өдгөө гуравны хоёр нь ертөнцийн мөнх бусыг үзээд байна.
6
Ш.Төмөрбаатар: -Үүнээс гадна ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшил холбоо, Оюутны холбооны гишүүд маань нийлбэл маш олон бий.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ