Улаанбаатарт 9 хэм дулаан байна
Маргааш ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Өнөөдөр Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 3-8 хэм хүйтэн, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 3-8 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ