Крымд бүх нийтийн санал хураалт эхэллээ
Украинд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас эмх замбараагүй байдал газар авсан тул ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Крымийн газарт нутагт армийн цэргүүдийг нэвтрүүлсэн билээ. Крымд цэрэг оруулсаны дараа НҮБ болон Европын холбоо, АНУ-ын удирдлагууд Орост дарамт үзүүлж эхэлсэн. Крымийн Засаг захиргаа хоёр хуваагдсаны улмаас тус улсад “Украид нэгдэх үү эсвэл Орост буцаад нэгдэх үү” гэсэн нээлттэй санал асуулгыг өнөөдөр өглөөний 8.00 цагт орон даяар эхэлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.
1
Крымийн Засгийн газар 100 хувь Орост нэгдэхийг нь зөв гэж үзэж байгаа ч иргэд харин эсрэг байр суурьтай зөрчилдөж байгаа юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар “Крымийн иргэдийн 50 хувь нь оросууд бол 25 хувь украинчууд, үлдсэн хувь нь татарчууд байдаг. Тиймээс санал хураалт гэх хурамч нэрээр Орос шууд олон улсын нүдэн дээр Крымийг өөрийн эрхшээлдээ ямар ч төвөггүй оруулах нь тодорхой” гэжээ. Харин Украины шинэ Засгийн газраас “Дээрх санал хураалтын хууль бус” гэж үзээд, Крымд амьдарч, ажиллаж буй иргэдээ энэхүү санал хураалтад оролцохгүй байхыг сануулсан байна.
1
Нээлттэй санал хураалтыг аюулгүй явуулахын тулд ОХУ-аас 500 гаруй тусгай тасгийн цэрэг өчигдөр тус улсын хил давсан бол санал хураалт эхлэхээс таван цагийн өмнө 10 орны 22 ажиглагч болон дотоодын 200 гаруй ажиглагч 52 саналын байранд байршсан тухай Крымийн Засгийн газраас мэдэгджээ. Энэхүү санал хураалттай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй зөвлөл ихээхэн анхаарал хандуулж, Оросыг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж, анхааруулга өгчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ