Нисэгч нар онгоцоо барьцаалсан уу
Малайзын Засгийн газар сураггүй болсон онгоцтой холбоотой шинэ таамгийг танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сураггүй болоод найм хонож буй 239 зорчигтой “Boeing 777-200” онгоцыг нисэгч нар нь барьцаалсан байх магадлалтай гэв. “Boeing 777-200” онгоцыг ахмад болон туслах нисгэгч нар барьцаалж, ихээхэн хэмжээний мөнгө шаардах зорилгоор, чиглэлээ өөрчилж хуурай газарт газардсан тухай тус улсын Ерөнхий сайд Нажиб Тун Разак мэдэгджээ.
1
Тэрбээр “Онгоц сүйрээгүй, алга болоо ч үгүй бүүр алан хядагч болон ямар нэгэн улсын мафид баригдаагүй. Аврах баг болон тусгай хүчний таамаглаж буйгаар алга болсон онгоцны гол удирдлагыг гартаа авсан ахмад Захари Ахмад Шахын гэрээс сэжиг бүхий захидал, утасны дуудлага болон “Boeing 777-200” онгоцонд суух зорчигчдын мэдээллүүдийг олсон. Мөн туслах нисгэгчийн гэрийг цагдаагийхан битүүмжилсэн байгаа. Аврах 10 орны удирдлагууд алга болсон онгоцыг хоёр газарт байж магадгүй гэж таамаглаж буй. Нэгд Казахстан Туркмений хилийн ойролцоо болон Индонезоос өмнө зүгт Энэтхэгийн далай гэж үзэж байна” гэж мэдэгдсэн байна.
Өнөөдрөөс эхлэн Малайзын аврах баг болон цэргийнхэн Өмнөд-Хятадын тэнгист хийж байсан эрлийн ажиллагаагаа зогсоосон аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ