Наоми Кэмпбелл хүүхэдтэй болохыг хүсч байна

img

Супер модель Наоми Кэмпбелл хүүхэд төрүүлэхийг хүсч, ганц бие амьдралаас залхаж эхэлсэн тухай “Dailymail.com” мэдээллээ. Наоми Кэмпбелл Нью-Йоркийн “SiriusXM Radio Town Hall”-ийн хөтлөгч Дианатай ярилцлага хийх үеэрээ “Би олон хүүхэдтэй болохыг хүсч байна. Маш олныг хүсч байна. Дэргэд минь эр хүн байх эсэх нь надад хамаагүй, би өөрөө хүүхдүүдээ өсгөж, гайхалтай боловсрол, мэдлэг нинжин сэтгэлтэй болгох болно. Миний нас хэдий 40 давсан ч гэлээ би өөрийгөө хөгширсөн гэж бодохгүй байна. Хүүхэдтэй болоход оройтсон ч гэж бодох ч үгүй байна” хэмээн ярьжээ.

1

Хөтлөгч түүнээс “Та хүүхэд түрүүлээд биеийн галбираа алдахаас айхгүй байна уу” гэж асуухад тэрбээр “Үгүй. Надад хүүхэд л хэрэгтэй байна” хэмээн хариулсан байна. Өдгөө 43 настай “хар ирвэс, хар сувд” хэмээгдэх Наоми Оросын тэрбумтан Дорониноос өнгөрсөн онд салсанаас хойш сэтгэл зүйн эмчилгээнд явж эхэлсэн юм. Тэрбээр саяхнаас жүжигчин 30 настай Андрей гэх орос залуутай үерхэх болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баагий:
манайхаан та нарын нөгөө тусч сайхан сэтгэл яасан бэ дотроо хөдөлгөөн мөдөлгөөн өрнүүлээд этр наад хүүхэндээ туславал яасан юм би бол бэлэн шүү гэж...
2014-03-17