Гага: Кейти намайг дуурайх хэрэггүй

img

Этгээд гаж үйлдлээрээ олонд танигдсан дуучин Леди Гага Канадад болсон шинэ цомгийнхоо нээлтэд зориулсан хэвлэлийн хурлын үеэр “Би сайн мэдэхгүй байна л даа. Энэ дэлхий дээр хэдэн уран бүтээлч байдгийг тэгэхдээ эмэгтэй, сингли ихэнх дуучин над шиг гаж болохыг хүсдэгийг би мэдэж байна. Тэр тусмаа өөртөө зохихгүй хувцас өмсөөд хүчээр гаж аашлахыг хараад суух өрөвдөлтэй байна” хэмээн ярьжээ.

1

Цомгийн нээлтэд ирсэн фэнүүд болон хэвлэлийнхэн дуучин бүсгүйгээс “Та Майли Сайрусыг хэлж байна уу” хэмээн асуухад тэрбээр “Үгүй ээ. Би Майли Сайруст хайртай. Тэр бол гаж нэгэн. Хэтэрхий гаж гэх үү дээ. Заримдаа би өөрийнхөө орон зайг түүнд алдахаас айдаг. Түүний дуу хоолой бол галт уул. Би энэ үгийг Кейти Перрид хэлсэн юм. Кейти намайг дуурайх хэрэггүй. Чамд гаж үйлдэл огтхон ч зохихгүй. Чи богинохон ягаан даашинз өмсөөд бусдын нүдэнд хөөрхөн эгдүүтэй, гэнэн царайлах чинь чамд зохино” гэж хэлжээ. Кейти Перри өөрийнхөө тухай ингэж хэлсэний дараа “Twitter” хуудаснаа “Чамайг уу, больж үз Гага” хэмээн жиргэжээ.

1

Өнгөрсөн долоо хоногоос эхэлж дуучин Леди Гагагийн “My names Gaga, f**k” хэмээх цомог худалдаанд гарч эхэлсэн юм. Тус цомог худалдаанд гарсаныхаа даруйдаа 22 сая хувь борлогджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

йбөа:
кейти гагаг орлогоороо гүйцлээ юу, нэлээд хол хэвтэх байх шүү хө
2014-03-17
үлгэр:
хөөрхий тамын тогооны үлгэрийн америк хувилбар уу ккк
2014-03-17
бббб:
наад кетти чинь гагагаас илүү орлого олоод ирхээр нөгөөх нь шар нь хөдлөөд ингэж хэлж байхгүй юу? яс юман дээр кетти нь илүү уран бүтээлч боддог.
2014-03-16