Скарлет Йохансон өндөр өсгийтөөс татгалзана
Холливуудын хамгийн сайхан бүсгүй гэгддэг жүжигчин Скарлет Йохансон бие давхар хэмээн мэдсэнийхээ дараагаас өндөр өсгийтөөс татгалзахаа сүйт залуу Ромайн Дауриакт амласан тухай ойрын эх сурвалж мэдээлжээ. Хосууд эрүүл хүүхэдтэй болохын тулд хичээж байгаа гэнэ. “TMZ” сайтад мэдээлснээр Скарлет Йохансон таван сартай жирэмсэн аж.
1
Сэтгүүлч мэргэжилтэй, франц залуу Ромайн Дауриактай жүжигчин Скарлет Йохансон зургаан сарын өмнө сүй тавьж байсан билээ. Гэхдээ Скарлет “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хараахан хуримын төлөвлөгөө гаргаагүй байгаа хэмээжээ. Йохансон 2008 онд Райан Рейнолдстой гэр бүл болсон боловч тэд гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ