Хогны уут авах уу, хүүхдийн эмнэлэг барих уу

img

Өрх бүрт зарцуулж байгаа 95 төгрөгийг хуримтлуулбал жилд 5.4 тэрбум төгрөг болно

.

Азийн цагаан дагина буюу алдарт хогны уут айлуудад тараагдаад уджээ. Тараагдаад ч гэж зарим нэг захуудын лангуу, ганц нэг байрны сайхан сэтгэлт жижүүрийн ачаар л очиж байгаа юм.

Харин гэр хороололд бол нүдний гэм. Энэ уутны сураг гарсаар дөрвөн сар өнгөрч байтал нөгөө гай­хамшиг манай гэрт байж байна. Гайхаад асуутал эмээ маань уулын энгэрт байрлах хороо хорины байр руу өөрийн биеэр очиж авсан гэнэ. Дөрвөн км газар настай хүн хогны уутны төлөө алхаад ирсэн байх юм. Амтай болгон нь л Азийн цагаан дагина гэж ам уралдуулан яриад байхаар нь шохоорхсондоо тэр биз, хөөрхий.

,

Нэгэнт л бидэнд та­раах­гүй байсан юм бол юунд ийм их мөнгө зарлагадаад байгаа юм бэ. Эсвэл хар, ногоон өнгө дээрх Азийн цагаан дагина гэсэн бичигт нь учир байгаа юм уу. Ямартай ч ард түмэн, тат­вар төлөгчид ийм хө­гийн аж­лыг дэмжихгүй байна.

.

Тэр ч байтугай аль бо­лох хурдхан болиулахыг шаардаж байна. Иргэдээ сонсдог хотын даргатай болохоор иргэд цахим ер­төнцөд нэгдэж уриалга, хө­дөлгөөн гаргаж саналаа нэгтгэж байна. Тэдний хүсэл ердөө л хог хийх хог бэлдэж байхаар эх үрийг эсэн мэнд амаржуулах, бяцхан үрсийн эрүүл энхийг сахиулах хүүхдийн эмнэлэгтэй болъе гэсэн санал дор нэгдэж байна. Уг нь үнэ өртгийн хувьд нэг их зөрүүгүй. Учир нь энэ уутны өөрийн өртөг нь 95 төгрөг ингээд нийслэлийн 317 мянган өрхийн жилийн хэрэгцээг хангахын тулд хамгийн багадаа 5.4 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм.

Харин одоо бариултай болгож дэгжирхэн, арай зузаан болгон сайжруулна гэж байгаа. Тэгэхээр өртөг нь нэмэгдэж бүр агаарын төсөв болох нь тодорхой. 95 төгрөгийн уутны үнэ 100 хол давах бололтой. Жиргээчдийн дунд хогны уутанд зарцуулж буй мөн­­гөөр хүүхдийн эмнэлэг ба­риулах санал асуулга явуулахад 100 хувь дэмжиж байсан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь элдэв цаг үеийн асуудалд өөрс­дийн байр сууриа илэр­хийл­дэг дарга нараас нэг нь ч энэ талаар ам нээ­сэн­гүй. Жиргээчдийн нэ­гээ­хэн хэс­гийг бүрдүүлдэг эрхэм ги­шүүд, НИТХ-ын төлөө­лөгчид хэн хэн нь нам жим. Эсвэл хогны уутыг хүүх­дийн эмнэлэг болгох шидэт аян өрнүүлж, хийсэн ажлыг нь салхинд хийсгэх гээд байхаар дургүй хүрсэн юм болов уу.

,

Нөгөөтэйгүүр тат­вар төлсөн мөнгийг нь хий дэмий салхинд хийсгээд байгаа болохоор иргэд ингэж байгаа хэрэг. Үнэхээр л хийсэн ажил нь иргэдэд хүрч байна гэж бодож байвал яагаад санал асуулга явуулж болохгүй гэж гэдэг санааг л иргэд хүсээд байна. Төрөх дөхсөн эхнэрээ эмнэлэгийн коридорт орхисон нэг залуу, хэсгийн төлөөлөгч нь хогны уут өгөхгүй болохоор өөрөө очиж авсан настан, хэнд ч хэрэггүй хог гээд буцаагаад захын худалдагчид зарсан иргэн бүгд энэ уутыг хүүхдийн эмнэлэг болгохыг хүсч байна.

,

Уг нь хогны уут уу, хүүхдийн эмнэлэг үү гэдэг үг “Бохь авах уу байр авах уу” гэдэг марзан зүйрлэл шиг сонсогдож баймаар. Гэтэл иргэдээс авсан мөнгөөрөө иргэдийг уур­­луулах ажил хийгээд бай­гааг бодоход иргэдийн сайн сайхны төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө хөрөнгө оруулалт хийх сонирхол тэ­дэнд байхгүй бололтой.

.

Иргэд ийнхүү шаардсаны эцэст 10 мянган хүн нэгдвэл асуудлыг авч хэлэлцэнэ гэ­сэн юм байх. Тэр хүртэл хо­тын удирдлагууд гүрийгээд суу­гаад байх шинжтэй. Хог­ны уут үнэхээр өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал мөн үү. Танай орцны хог нь хөглөрчихсөн байна уу, айлууд ил задгай хогоо хаячихсан байна уу хэний ч нүдэнд ил. Харин нийслэлд хүүх­дийн эмнэлэг хэд байдаг вэ. Хуруу дарам цөөхөн. Аргаа барсан зарим нэг жиргээчид “Энэ ажлыг дэмжээд сэтгэл гаргаж ажилласан дарга ирэх жилийн сонгуулиар найдвартай гишүүн болно” гэж хэлж өгөөд ч нэмэр алга. Ёстой л “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг нь болов.

,

Гялгар уутыг хэрэг­лээ­нээс гаргая гэж ярьдаг мөртлөө хогоо хий гээд айл бүрт 15 ширхэг хогны уут тараагаад байгаа хотын удирд­­лагууд юу бодож бай­гаа бол. Тулга тойрсон шийдвэр гаргаж, хуралдаан дээрээ чихэр мөргөлдүүлж тоглодог тэдэнд сэтгэл алга. Өдийг хүртэл яагаад хэнийх нь ч амнаас хүүхдийн эм­нэ­лэг гэдэг үг гарахгүй бай­на вэ.

.

Эсвэл тэдний юм бүх­нийг улс төржүүлэх сонир­холтой нь холбоотой юу. Уг нь хүн бүр хогийн савныхаа дотуур уут хий­чихвэл хаяахад ч амар, хогийн сав ч цэвэрхэн бай­на гэдгийг мэднэ шүү дээ. Шаардлагатай нэг нь худалдаж аваад хэвшчихсэн зүйл. Гэтэл уутны өнгийг ногоон болгож, Азийн ца­гаан дагина гэж биччихээд “Бид шинэ санаачилга гарга­чих­лаа. Одоо хотоо цэвэрхэн байл­гацгаая” гээд байдаг нь ямар учиртай юм бол. Түүний оронд эмнэлэг бариад ард түмний хайртай хүү болж, дарга шигээ “Баатар” болох хүн алга уу.

Хамгийн энгийнээр бодоод үзэхэд хоёрдугаар ангийн хүүхдийн тооны хичээлийн өгүүлбэртэй бодлого гэсэн үг. Тодруулбал, өрх бүрт зарцуулж байгаа уутны 95 төгрөгийг хуримтлуулахад жилд 5.4 тэрбум төгрөг болно. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдийн эмнэлэг жилд нэгийг барьж болохыг барилгын салбарынхан хэлж буй юм.

.

, М.Санчир

"Өглөөний сонин"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

блаблабла:
яг тийм, эмнэлэг эмнэлэг гэж оройтсон хойно нь орилолдохын оронд орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, орон сууцжуулалтыг далайцтай хийхгүй бол цаашдаа улам хэцүүднэ шүү. манайхан ингэж туйлшираад байгаад л хамаг учир байгаа юм. утаа гэж орилолдоод баахан замбараагүй байр барьсан одоо эмнэлэг сургууль барих байтугай хүүхэд салхилуулах, хөгшид нарлах ч талбай алга болсон байна.
2014-03-18
sarmagchnuudad:
emleg emleg gj tenegtehiin orond hunsnii l ayulgui baidlaa hangachaach
2014-03-18
erfwerwe:
busad orond hognii uut bdag ldaa manaih ch bas tiim boloh ni zov gehdee arai bolooguiee surguuli tsetserleg emneleg geed nen *rdlagtai zuils ih bga auchier ehled ter mongoo tuundee zartsuulah heregtei tegeed hol deeree zogssonii daraa ene hognii uut gesen biznesee ta nar hiih heretei emneleg tsetserleg bhgui bj yun ch aimaar yum setgej bhiin chaavaas daa
2014-03-18
зочин:
хогын уут энэ тэр гэсэн элий балай юмаа болиочээ. ямарч тэнэг хүн энийг дэмжихгүй дээ. бат үүл арай л бна шүү. энэ янзаараа дараагын сонгууль хэцүү л болно доо ан -н нэр хүндийг наад хогын уутны бизнес , долларын ченж энэ тэр чинь хог шиг үнэгүйдүйлж бна шүү бат үүлээ , алтан хуяг хоёроо.!!!!!!!!!ганцаараа та 2 ардчилагч биш шүү ард чинь байгаа хэдэн зуун мянган ардчилагчидын нэр нүүрийг бодол доо.
2014-03-17
bataa:
emneleg barimaar um darga nar hognii uutaar biznes hiij huljij bna shuu dee
2014-03-17
zochin:
xognii uut gesen balai um aa bolioch ee. jinxene dampuu ajil ene l baina
2014-03-17
bat uul:
ene ch ashigtai business dee, ereend uutaa 30 togrogoor hevluuleed end 95 togorgoor zarj baigaa, nadad ashigtai bolohoor ta nar duugai bai
2014-03-17
zochin:
myanga uutand hiij gadaa taviad zolvin nohoi uraad zadalj bna sh tee,ene uut bol eruusuu heregui uur arga zam haiya, ene jildee munguur n gants,hoyor tsetserleg bariya
2014-03-17
туяа:
ичээч ээ бүр өмнөөс нь ичх хэцүү юм аа
2014-03-17
tenemel huu:
хотын удирдлагууд хогоор далимдуулан бизнес хийж өөрсдөдөө ашиг унагаж байна гэж хардах бүрэн үндэслэлтэй. олон нийт шүүмжлээд энэ хөгийн ажлаа зогсоогоочээ гээд байхад ерөнхий менежер бадрал нь хэвлэл мэдээллээр удаа дараа янз бүрээр тайлбарлаж улайран хамгаалж байгаа нь үүнийг баталж байна. эд нар нөгөө муулаад байдаг ман-ынхнаасаа ч илүү муу аргаар ил цагаан иддэг юм байна. ман-ынхан ичиж иддэг, ан-ынхан ичихгүй иддэг гэсэн үг ортой байжээ гэдгийг бид нар бодитоор нь харж эхэлж байна. эд нарт дүнгий нь тавих цаг удахгүй ирэх байлгүй дээ.
2014-03-17
tenemel huu:
хотын удирдлагууд хогоор далимдуулан бизнес хийж өөрсдөдөө ашиг унагаж байна гэж хардах бүрэн үндэслэлтэй. олон нийт шүүмжлээд энэ хөгийн ажлаа зогсоогоочээ гээд байхад ерөнхий менежер бадрал нь хэвлэл мэдээллээр удаа дараа янз бүрээр тайлбарлаж улайран хамгаалж байгаа нь үүнийг баталж байна. эд нар нөгөө муулаад байдаг ман-ынхнаасаа ч илүү муу аргаар ил цагаан иддэг юм байна. ман-ынхан ичиж иддэг, ан-ынхан ичихгүй иддэг гэсэн үг ортой байжээ гэдгийг бид нар бодитоор нь харж эхэлж байна. эд нарт дүнгий нь тавих цаг удахгүй ирэх байлгүй дээ.
2014-03-17
иргэн бм:
хотын удирдлагууд хогоор далимдуулан бизнес хийж өөрсдөдөө ашиг унагаж байна гэж хардах бүрэн үндэслэлтэй. олон нийт шүүмжлээд энэ хөгийн ажлаа зогсоогоочээ гээд байхад ерөнхий менежер бадрал нь хэвлэл мэдээллээр удаа дараа янз бүрээр тайлбарлаж улайран хамгаалж байгаа нь үүнийг баталж байна. эд нар нөгөө муулаад байдаг ман-ынхнаасаа ч илүү муу аргаар ил цагаан иддэг юм байна. ман-ынхан ичиж иддэг, ан-ынхан ичихгүй иддэг гэсэн үг ортой байжээ гэдгийг бид нар бодитоор нь харж эхэлж байна. эд нарт дүнгий нь тавих цаг удахгүй ирэх байлгүй дээ.
2014-03-17
zochin:
surguuli tsetserlegiin oron too ihdeed or hureltsehgui bhad hognii uut iluu bna daa. hognii uumand zarah ter munguuruu emneleg surguuli tsetserlegee bariasai da. bat-uulee
2014-03-17
зочин:
хүнд хэрэгтэй юм хий л дээ. бат-уулээ
2014-03-17
oilgomjgyi:
hognii uut heregtei yu hyyhdiin emleg heregtei yu?!
2014-03-17
zochin:
hogiin yyt gesen teneg mungu ugaah, ideh argaa boliocheee!,,, uchnuun terbym tugrug, ard tymnee doromjilson , yalzarsan amitad!
2014-03-17
zochin:
hognii uut yostoi hereggui.urd ni ter uuttai uutgui blod bdg bsan shdee.
2014-03-17
үнэгүй:
хогны уутыг үнэгүй тараадаг гэж хэн хэлсийн тэр чинь хогны мөнгө гэдэгт нэмэгдээд орчихсон байгаа ш дээ далдуураа эргээгээд 2 нугалаад авчихаж байгаа хог цэгцлэх уут нь өөрөө хог болоод ногооруулж эхэллээ дээ
2014-03-17
davaa:
хогны уутны мөнгөний талыг нь хувааж идэж байгаа юмаа.
2014-03-17
zochin:
ta buhnii gaihaad magtaad baidag usa-d gehed naad hognii uutiig chin eersdee delguurees hudaldaj avch hogoo hiideg ym. ene bol iluu zardal hognii uut unegui taraana gedeg. ternii orond niigemd heregtei baigaa zuild ene mengiig zarah ni zuitei. bolomj l garval halamj uzuuleh geed baifag boljee.yasan bayan bolchihson ym be?
2014-03-17
xuduunii irgen:
baigali orchind xalgaatai gyalgar uutiig xorigloj bagachuudad heregtei emneleg barixad *baatar* yyl darga baaraggyi demjix bailgyi dee ... bagaxan xylee niislelchyydee
2014-03-17
хотын иргэн:
хогны уут хийгээд үнэгүй тараадаг мөнгөөрөө орон сууц бариад хямдхан зараач ээ!!!
2014-03-17