Сирийн тусгай хүчин дахин нэг хотыг эзлэв

img

Сирийн Засгийн газар босогчдод бүслэгдээд байсан Ливаны хилийн ойролцоо орших Яброуд хотыг эзлэн авсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Засгийн газрын тусгай хүчний A-13 багийнхан Ливаны Хезболла бүлэглэлтэй хамтран дээрх хотыг эзэлжээ. Яброуд хот алан хядагчдын төв болж, нэг удаа химийн зэвсэг туршиж байсан тухай НҮБ-аас мэдэгдсэн байна.

Сири, Ливаны хил дагуух замыг хааж, хүнс, барааны хангамжийг тасалдуулж байсан тул Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Ливантай хил залгаа орших бүс нутгийг босогчдын талаас чөлөөлөх ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Ажиллагааны үр дүнд Яброуд сууринг эзэлж, гол гудамжуудад цэргүүд нэвтэрчээ. Гэсэн хэдий ч тус хот дахь эмх замбараагүй байдал хараахан намжаагүй, зарим газарт босогчид тэмцсэн хэвээр байгаа юм. Босогчдын хяналтад байсан энэ газарт 5000 гаруй иргэн амиа алдаж, 40 мянган иргэн дүрвэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sem ah:
ene amerik gej gainuud bna aa
2014-03-18
зочин:
сирийн босогчид бол үнэндээ аравын бусад орнуудаас ирсэн цаазын ял авсан хоригдлууд болон төв азийн улсуудаас ирсэн хөлсний дайчид. ану үнэхээр ойрхи дорнод дахь нефтийн нөөцөө баталгаажуулахын тулд, өөрсдийн бууны * болох саудын араб болон бусад суннит улсыг ашиглаж байна даа. ассад үнэхээр эх оронч, эрэлхэг удирдагч байна даа.
2014-03-17