Өмнөд Солонгосоос тусламж гуйжээ

img

Сураггүй болсон “Boeing 777-200” онгоцыг хайх ажилд Малайзын Засгийн газар Өмнөд Солонгосын Засгийн газар болон аврагчдыг хамтрахын хүссэн тухай “Yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, хамтрахаар болсон тухай тус улсын Онцгой байдлын албанаас мэдээлсэн байна. Өмнөд Солонгос улсын онцгой байдлын албанд харъяалагддаг цэргийн зориулалттай “P-3C” онгоц болон яаралтай түргэн  тусламжийн зориулалттай “C-130” гэсэн хоёр онгоц, Солонгос нисгэгч, аврагчид гэсэн 39 хүний бүрэлдэхүүнтэй баг онгоцыг хайхаар болжээ.

Тусламжийн баг 10 орны агаарын хилийг дамжин, 4400 км зам туулсныхаа дараа Малайз улсад газардахаар болсон юм. Онгоцыг хайх ажилд 11 орны 3500 гаруй аврагч оролцож байгаа ба Малайз улс энэхүү ажилд Солонгос улсыг хамтрахыг хоёр удаа хүссэний эцэст зөвшөөрүүлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ