Обама Путинтэй уулзахыг хүсэв
Крымд өчигдөр болсон нээлттэй санал асуулгаар, тус улсын иргэдийн 90 хувь нь “Крым Оросыг дагасан нь зөв” хэмээн үзсэн юм. Энэхүү санал асуулгаас болж НҮБ болон Европын холбоо, “G-7”-ын удирдлагууд Оросын болчимгүй дээрэнгүй үйлдлийг буруутгаж буй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг Вашингтонд айлчлахыг хүссэн байна. Ерөнхийлөгч Крымийн санал хураалт өндөрлөсний дараахан Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ийнхүү мэдэгджээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч Путинг АНУ-д айлчлахыг хүсч байна. Украинд өрнөж буй хүчирхийлэл Крымд болж байгаа түрэмгийллийг зогсоохыг шаардаж байна. АНУ болон ОХУ буюу бид хоёр нүүр нүүрээ харж байгаад энэ асуудлыг хэрхэх талаар ярилцахыг чин сэтгэлээсээ хүсч байна” гэжээ. Обама мэдэгдлийнхээ төгсгөлд нь “Өөрөө биечлэн ирж чадахгүй бол Ерөнхий сайд Дмитрий Медведевийг ирүүлэхийг хүсч байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ