2014 онд 52 байршилд 15309 га-д газар өмчлүүлнэ

img

 

Даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, 2014 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

6

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг энэ онд эхлэнэ. Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих энэ хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эхлүүлнэ, нийслэлийн төсөвт 16,6 тэрбум төгрөг тусгасан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийх бөгөөд эхний ээлжинд таван дүүргийн 12 байршилд нийт 970 га талбайд төлөвлөлт хийнэ.

6

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршилд 15309 га-д байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, газар өмчүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бичил зээлийн сан байгуулна. Нэг хороонд 100 сая төгрөг байхаар тооцож 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд “Бичил зээл олгох журам”-ыг боловсруулж байгаа аж.

6

Энэ онд нийслэлд канад технологийн 17 цэцэрлэг, цэцэрлэг, сургуулийн цогцолбор 16 баригдаж, цэцэрлэг 6700 ороор, сургууль 10500 гаруй суудлаар нэмэгдүүлэх юм байна.  Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах чиглэлээр энэ онд 36 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн онд 20 орчим км замын өргөтгөл шинэлэлтийн ажил хийгдсэн бол энэ онд 55 орчим км замын өргөтгөлийн ажил өрнөнө. Шинээр 44 гаруй км зам баригдана, мөн  байгалийн чулуун зам, гүүрийн засвар шинэчлэлт, автомашины нүхэн гарц, явган хүний гүүрэн гарцын ажил хийгдэх ажээ. Эдгээрт нийт 74 тэрбум төгрөг төсөвлөжээ.

6

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд нийслэл метротой болох хөтөлбөр багтсан. Ажлын зургууд хийглэж байгаа, барилгын ажил 2016 онд эхэлнэ гэлээ.

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсан, 2020 он хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр компани, аж ахуйн нэгж албан байгууллагаасаа, иргэд гэрээсээ мэдээлэл үйлчилгээгээ авдаг болно гэлээ. Орон сууцны зээлийн шинэ хөтөлбөр эхлүүлэхээр иргэдээс судалгаа авч эхэлжээ. Энэ нь цалингаас өөр нэмэлт орлогогүй иргэдэд зориулсан хөтөлбөр байна гэдгийг хотын дарга онцолсон .

6

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл даргын 2014 онд нийслэл хотод хийж хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөрийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

 6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батүүл-д:
хамгийн гол нь гэр хороолын дахин төлөвлөлтөд эхний ээлжинд асуудлаа хандуулуул хэрэгтэй байхиймаа тэгүүл утаанаас авахуулаад л хот гэдэг их айл чинь өн* бас өөдрөг харагдана да хотын даргаа...
2014-03-17
п.наран:
зөв шүү энэ жил баянгол ,чингэлтэй дүүрэгт газар алга байна шүү
2014-03-17
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.khavar tsagtai daij irdeg ***** sindrom ***** ***** erunkhiiduu khudulj baikh shig bna.neg buurnuusuu ikh guren khilledeg ukrain ingej suirch baikhad mani met n ovoo l baigaa um bna.gekhdee ikh guren khajuu buuruu ikh darj bg gedgiig ukrainii ediin zasag,zevsegt khuchin kharuullaa.bidend tsag baival mash baga l khugatsaa baigaa um bna!! ***** gurvan n ikh urshuul ***** ***** 2016 oniig ugtalgui nen darui tunkhaglan kheregjuulekh kheregtei.mahah bolj baigaad ch bolov1.tatvariin urshuul.2.aj akhuin uil ajillagaanii urshuul.3.niigmiin urshuul.mng suld urshuu.
2014-03-17