Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Г.Мюллертэй уулзав
ХБНГУ-ын Ханновор хотноо 2 жил тутамд нэг удаа зохиогддог, дэлхийн хэмжээнд томоохонд тооцогддог “Агритехника 2011” үзэсгэлэнд Монголын талын төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал тэргүүлж оролцлоо. Түүнийг дагалдан монголын хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад чиглэлийн 30 гаруй компанийн төлөөлөгчид оролцжээ.
Үзэсгэлэнгийн хүрээнд дэд сайд Х.Золжаргал ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга док. Г.Мюллертэй уулзаж ярилцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ