Монгол, Кубын зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад харилцааны яамд хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов. Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, кубын талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал ноён Мигель Анхел Рамирез Рамос нар тэргүүлэн оролцлоо.
өа
Уулзалтаар хоёр орны уламжлалт найрсаг улс төрийн харилцааг бэхжүүлэх, чингэхдээ хамтын ажиллагааны голлох салбар болсон спорт, боловсролын салбарын харилцааг улам идэвхжүүлэх, мөн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээ талууд нотлов. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ.
өа
Куба Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал ноён Мигель Анхел Рамирез Рамос Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа УИХ дахь Монгол-Кубын Найрамдлын бүлгийн гишүүн А.Бакей, Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд Л.Түмэнжаргал болон ЭМЯ, УЕПГ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзах юм.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ