Эмма Уотсон: Арай хэрцгий, муу санаатны дүрд тоглосон бол сонирхолтой байсан

img

12 жилийн өмнөөс үзэгчдийг байлдан дагуулсан шидтэн хүүгийн тухай өгүүлэх “Харри Поттер” цувралын од Их Британы жүжигчин, загвар өмсөгч Эмма Уотсон өнгөрсөн 15-ны өдөр “Noah” хэмээх киноны гол дүрд тогложээ. Тэрбээр, “ELLE”сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ. Эмма Уотсон Холливуудын оддыг бодвол боловсролдоо анхаарлаа хандуулдаг нэгэн. Тэрбээр Оксфордийн их сургуулийн улс төр судлалын анги, Кимберижийн их сургуулийн сэтгэл зүйч мэргэжлээр суралцахын хажуугаар  таван хэлээр чөлөөтэй ярьж сурчээ.

1

-Гайхалтай, олон мянган хүүхдэд шидэт ертөнц байдгийг мэдрүүлсэн Харри Поттер цувралыг бичсэн, уран зөгнөлт романы хатан хэмээгддэг, зохиолч  Жоанна Роулинг таныг нэг үгээр тодорхойлж хэлэхдээ “Гермиона /цувралд гардаг нэр/ тэрхүү хийсвэр ертөнцийг бодит гэдэгт итгэсэн ганц л жүжигчин” хэмээн хэлж байсан. Та үнэхээр тэгэж боддог байсан юм уу?

-Тиймээ. Энэ бүхнийг жүжигчин хүн бүр л мэддэг байх. Бид дэлгэцэнд ямар ч усгүй ширгэсэн гол шиг харагдахыг хүсдэггүй. Би Харри Поттер цувралд тоглож байхдаа зохиолоо илүү мэдрэхийг хичээж, өөрийгөө Эмма Уотсон бус Гермиона болгон харахыг хүссэн. Энэ бүхэн л зохиолчид сонин өвөрмөц санагдаад л ингэж хэлсэн байх.

1

-Киноны төгсгөлийн анги гараад жил өнгөрчээ. Хамтран тоглосон найзуудтайгаа хэр их уулзаж байна даа?

-Хааяа л уулздаг. Бид гурав бараг 10 жилийн турш найзууд байсан. Заримдаа тэднээс уйдах боловч бидний гайхалтай сайхан дурсамж гарыг минь өөрийн эрхгүй утас руу чиглүүлдэг.

1

-Хэрвээ Хогвардс ид шидийн сургууль гэж байдаг байсан бол ямар олон хүүхэд суралцахыг хүсэх нь тодорхой. Та Хогвардыг бүхлээр нь яаж төсөөлдөг вэ?

-Хуучин цамхагуудтай, хурц ирмэгтэй ханатай аварга том, хаа хамаагүй барьсан, нэлээд аймшигтай харагддаг цайз. Маглууд барьж чадахааргүй, учир нь ид шидээр л тийм барилгыг барьж чадна. Яг л Уизлигийнхний байшин шиг /Инээв/.

1

-Сүүлийн хэдэн долоо хоног таны нэр хэвлэл мэдээллийн хэрэгслээс салахаа болилоо?

-Тиймээ, би энэ бүхэнд хэдийнэ дасчихаад байна. Надад маш олон асуулт, асуудлууд зэрэгцэн гарч ирсэн. Хүн бүр л намайг зөрж өнгөрөхдөө олон талаар ярьдаг. Би нийгэмд тайван амьдармаар байна. Магадгүй энэ бүх асуудал миний жүжигчний замналыг төгсгөж болно. Аль нэг газар удаан зогсох үед би яг л музейн үзмэр мэт болчихдог. Тийм ээ. Энэ хэцүү байдалтай удаан хугацаанд эвлэрэхийг оролдсон. Гэхдээ би чадахгүй байна.

1

-Сүүлийн цувралын хамгийн оргил хэсэг бол чи эцэг эхийнхээ ой санамжийг өөрчилдөг. Гермиона тэдний дурсамжаас өөртэйгээ холбоотой бүх зүйл, тэр дундаа тэдний бүхий л  дурсамжийг арилгадаг. Та энэ хэсэгт тоглоход хэцүү байв уу?

-Тиймээ, үнэхээр хэцүү байсан. Энэ хэсэг дээр тоглож байхдаа аав ээжийнхээ талаар бодож байлаа. Хэрвээ амьдрал дээр ийм явдал тохиолдсон бол гэж бодохоос л аймшигтай санагдаж байсан. Энэ үзэгдэл надад маш хүчтэй нөлөөлсөн. Үнэхээр аймшигтай. Харин Хелена энэ хэсэгт дургүй байсан гэдгээ хэлсэн. Ер нь тэр хэрцгий муу үйл хийдэг хэсэгт дүрдээ гайхалтай ордог ч гэлээ, энэ хэсэгт тоглохдоо тийм ч дуртай байгаагүй гэсэн. Ер нь энэ үзэгдэл зохиол дээр байгаагүй л дээ. Хелена бид хоёр бодож олсон юм. Мэдээж би түүний ховс шидэнд автсан мэтээр жүжиглэсэн бол амархан байх байсан. Гэвч яагаад ховсонд оров гэдгийг үзэгчид мэдвэл илүү хүчтэй сэтгэгдэл төрөхүйц болно гэж бодсон юм. Энэ киноны зураг авалт дээр нүүр будагч, стилистээр ажиллаж байсан найз охин маань хүртэл бодитоор хүлээн авч гүйж очоод л намайг аврахыг хүсч байсан гэсэн. Бид ердөө ганцхан дубль авч, найруулагч Дэвид Йетс хоёр минутын туршид намайг хашгирч байгаа зургийг авсан. Гэхдээ надад энэ нь маш удаан хашгирсан юм шиг санагдаад байгаа даа /Инээв/.

1

-Та Харри Поттерын тухай киноны аль цуврал дээр өөр, хэзээ ч гаргаж байгаагүй дүрд тоглохыг хүсч байсан уу?

-Арай хэрцгий, муу санаатны дүрд тоглосон бол сонирхолтой байсан. Бүх цувралд.

1

-Дэн Рэдклифф /Харри Поттер/ нэг ярилцлагадаа таныг их халуухан үнсэлцдэг гэж ярьсан байна лээ?

-Тиймээ, би энэ тухай сонссон. Одоо хүн болгон л надаас энэ тухай асууж, би юу хэлэхээ мэдэхгүй л байна. Зохиол дээр Роны хардалтыг төрүүлэхийн тулд гайхалтай үнсэлт шаардлагатай байсан. Тэгээд Харритай халуухан үнсэлцсэн хэсэг тухайн үзэгдлийг илэрхийлж чадсан үнсэлт байсан гэж би боддог юм. Яахав, би Дэний хэлснийг найрсаг үг хэмээн хүлээж авч байна. Би энэ бүх ярианы дараа Дэнд “Чам руу хандарсан гэж л чи яриад байх юм” гэхэд тэр “Үгүй ээ, би ямар ч тийм үг хэлээгүй. Би зүгээр л дэмий балай юм чалчсан юм” гэж хэлж байна лээ.

1

-Тэр зүгээр л сайхан сэтгэлийн үүднээс л ингэж хэлсэн байх?

-Мэдээж тийм, би энэ үгийг нь найрсаг үг гэж хүлээн авч байгаа. Тэр миний үнсэлтийг “онц” гэж үнэлэсэнд баярлаж байна.

1

-Таныг хараад байхад бүх зүйлийг их тайван хүлээж авах юм. Яаж ингэж сурав аа?

-Туршлага гэх үү дээ. Би одоо 23 настай. Харин ярилцлага өгч эхлэхэд дөнгөж есөн настай байлаа. Тийм болохоор энэ бүхэнд дасч дараа нь хэвлэлийн хуудсанд гарч байгаа бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр хандаж, эрч хүчээ алдах ямар ч шаардлагагүй гэдгийг ойлгосон. Ердөө л энэ олон янз янзаар бичиж байгаа зүйлд анхаарал хандуулахын хэрэггүй. Ингэхгүй бол галзуурна шүү.

1

-Таныг Профессор Дамбледорьтой их дотно гэж сонссон?

-Тиймээ. Тэгэхдээ одоо хүртэл Профессор Дамбледорь хэдэн настайг мэддэггүй. Кино анх эхлэхэд урт цагаан сахалтай өвөө байсан киноны сүүлийн анги хүртэл цээжээ хүртэл цагаан сахалтай өвөө байсан /Инээв/.

1

-Эмма Уотсон гэх бүсгүй миний өмнө сууж байна. Харин Гермиона гэх хагас шидтэн таны хоёр дахь бие мөн үү?

-Тиймээ. Заримдаа би бүх зүйлийг Гермионагоор илэрхийлэн хийх тохиолдол цөөнгүй.

1

-Гуравхан хоногийн өмнө таны тоглосон шинэ уран бүтээл дэлгэцэнээ гарсан. Энэ тухай?

-Тиймээ. Сүүлийн хоёр жил уран бүтээлд оролцоогүй зөвхөн суралцахдаа анхаарлаа хандуулсан учир хүнд хоол байлаа. “Noah” хэмээн шинэ бүтээлд гайхалтай мундаг уран бүтээлчид тоглосон. Кинонд XIII зууны үеийн аж амьдралыг харуулах болно. Шотландын үеийн гэх юм уу даа. Би Рибика гэх 15 настай охины дүрд тоглож байгаа. Шотландын хааны үнэнч туслах, сэтгэлээ илчилсэнийхээ төлөө гутамшигтайгаар үхэх ял авсан азгүй охины дүр. Цаашаа ярихыг хүсч байгаа ч ингээд цэг тавъя.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-03-18