Хонконгт “Монголын өдрүүд” болж байна

img

Монголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ өнөөдрөөс эхэлсэн байна.

Уг арга хэмжээг “Дэлхий” Монголын соёлын  ассоциаци болон  Хонконгт  төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг  “Asia Society”, “Royal Geographical Society”, “Oddyssey publications”  зэрэг байгуулагаас   санаачлан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Монголын Ерөнхий консулын газрын албан ёсны дэмжлэгтэйгээр, иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн ивээн тэтгэлгээр зохион байгуулж байгаа аж.

,

Энэ сарын 24-нийг хүртэл 7 хоног үргэлжлэх “Монголын өдрүүд”-ийн үеэр Азийн орнуудын түүх, соёл, уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Asia Society” байгууллага, Смитсонианы хүрээлэнгээс хамтран гаргасан  “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” номыг танилцуулах ярилцлага, “Royal Geographical Society” байгууллагаас зохион байгуулах “Монгол Улс-Мөнх хөх тэнгэрийн нүүдэлчдийн Эзэнт гүрэн” номын зохиогч Карл Робинсонтой хийх ярилцлага, Хонконгийн Олон улсын сургуулийн  багш, сурагчдад зориулсан Монголын тухай танилцуулга,  хөөмийн семинар, урлагийн хэсэгчилсэн тоглолт зэргийг зохион байгуулах юм.

Мөн “Монголын өдрүүд”-ийн  хүрээнд дэлхийн урлагийн олимпийн алтан медальт, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлийн дээжээсээ толилуулж байна.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнгэрлэг лавлах 1900-1973:
урилга: монголоос 1982-1992 оны хоорондох хугацаанд тэр үеийн бүгд найрамдах ардчилсан герман улсад дээд болон техником тмс-д үйлдвэрлэлийн дадлагаар суралцаж байсан нийт ноёд хатагтай та бүхнийг 2014 оны 8 сарын 1 ны өдөр 10:00 цагт болох "оюутан цагийн дурсамж" хүндэтгэлийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. зохион байгуулагч: тэнгэрлэг лавлах 1900-1973 тодорхой мэдээллийг: 1900-1973-т холбогдон өөрийнхөө тодорхой мэдээллийг өгч бүртгүүлнэ үү !!!
2014-03-26