Башар Ассад дахин сонгогдож магадгүй

img

Сирийн парламент сонгуулийн шинэ хуулийг баталсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хуульд эх орондоо сүүлийн 10 жилийн хугацаанд амьдарсан байх ёстой гэх заалтыг нэмж оруулсанаар Башар Ассад дахин дөрвөн жил төрийн тэргүүний сэнтийд суух боломж бүрдэж байгаа юм. Тэрбээр энэхүү заалтад нийцэж буй ганцхан нэр дэвшигч болж байгаа аж.

1

Ирэх долдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний, эх орноосоо зугтаасан, цөлөгдсөн нэр дэвшигчид нэр дэвших ямар ч боломжгүй болж байгаа юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар “Башар аль Ассад улиран сонгогдох магадлал улам өндөр болж байна. Тэрбээр иргэний дайны үеэр эх орондоо байсан гэдэг нь давуу тал болно” хэмээн үзжээ.

Ерөнхийлөгч Башар Ассадын бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сард дуусах юм. Тэрбээр дахин сонгогдохын тулд гэмт этгээдүүдэд эзлэгдээд байсан Апелло, Хомас хотуудыг армийн хүчээр эзлэн авсан. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс тусламж хүсч хоёр ч удаа тус улсад айлчилсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

..,,,:
assad mundag hun.
2014-03-18
temk:
mundag er bna. eh ornoo avch yldej chadlaa.
2014-03-18