Венесуэлийг хүчирхийллээ зогсоохыг шаардав
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Венесуэлийн Засгийн газар иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж буйг буруутгаж, галт зэвсгээс татгалзахыг сануулсан байна. Тэрбээр Ерөнхийлөгч Николас Мадурог хүчирхийллээс татгалзаж, цусаар гараа будахгүй байхыг сануулж “шаардлагатай тохиолдолд АНУ цэргээ оруулах болно” гэж мэдэгджээ. Мөн холбоотон болон хөрш орнуудаас эсэргүүцлийг зогсооход хариуцлагатай хандаж, хөрш орны хувиар байр сууриа илэрхийлэхийг хүсчээ.
1
Жон Керригийн энэхүү мэдэгдлийн дараа тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро “Бие даасан ардчилсан улсын асуудалд оролцсон ямар ч Америк хүнтэй хатуу хариуцлага тооцох болно” гэжээ. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийг Венесуэлд анхаарлаа хандуулахын оронд дотоод асуудалдаа анхаарахыг хүсч, “Америк Венесуэлийн газар нутагт цэргээ нэвтрүүлсэн тохиолдол дайн зарлана” гэж мэдэгджээ.
Албаныхны мэдэгдэж буйгаар “Сар гаруйн өмнө эхэлсэн Венесуэл дэх мөргөлдөөний улмаас 23 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн гэмтсэн” гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ