Хонь, ямаанд шүлхий өвчин илэрчээ
Сар шинийн өмнөх нь гарсан шүлхий өвчний гаралт зогсоох хандлагатай байна гэж байсан хонь, ямаа шүлхийгээр өвчилсөн мэдээ байна. Тодруулбал Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин Ч.Батсуурийн хоёр хонь, нэг ямаа, Л.Сүрэн-Ухны гурван хонь шүлхий өвчнөөр өвчилсөн нь аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид ирүүлсэн шинжилгээгээр тогтоогджээ.
Тиймээс гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг тус сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт аймгийн Онцгой комисс үүрэг болгожээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ