Боом, галзуу өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
Баянхонгор аймгийн Баацагаан, Өлзийт сум, Өвөрхангай аймгийн Тарагт сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Хэнтий аймгийн Норовлин сумд гарсан малын галзуу өвчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумд гарсан боом өвчин тандалтын хугацаанд дахин илрээгүй учир Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.
Харин Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Дашинчилэн, Сэлэнгэ сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг, Уянга сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Мөрөн сумд гарсан галзуу өвчин, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан боом өвчний улмаас тогтоосон цээрийн дэглэм үргэлжилж байна.
Мөн шүлхий өвчний голомтот 3 аймгийн 13 сумын нутагт хорио цээрийн өндөржүүлсэн дэглэм үргэлжилж байгаа ба өнөөдрийн байдлаар шүлхий өвчний улмаас 695 өрхийн 3388 малыг устгаж, 3 сая 617 мянган толгой малыг вакцинжуулжээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ