“МН370” онгоц Хятадад осолдсон байж магадгүй гэв
Сураггүй болоод 10 хонож буй Малайзын агаарын тээврийн “МН370” онгоцны эрлийг Хятадын нутаг дэвсгэрт үргэлжлүүлэхээр болсон тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Аврах багийнхан Казахстан, Туркменстаны хилээс Тайландын хойд хэсэг хүртэл, Индонезиос Энэтхэгийн далай хүртэл 15 хэсэгт хуваагдсан хайх ажиллагааг явуулж буй. Аврах багийн ахлагч Исиуран Ариам “Куала Лампураас Бээжин хүрэх замдаа онгоц осолдсон байх магадлалтай. Тиймээс хятадын газар нутгийг анхааралдаа авч, нэг бүрчлэн хайхаар болсон. Хятадын Засгийн газар туслана гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Малайзын Засгийн газраас “Онгоцыг хайх ажиллагаанд 26 орон оролцож байна. Өнөөдөр Японоос 90 аврагч, Туркээс 115 аврагч сураггүй болсон онгоцыг хайх ажиллагаанд нэгдсэн” хэмээн мэдэгдсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр Малайзын эрх баригчид онгоцны хяналтын системийг нь санаатайгаар тасалсаны дараа Малаккагийн хойгоос холдсон гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ