Хууль бусаар 30 га-гаас 500 гаруй мод огтолсон байжээ

Цагдаагийн байгууллагад “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол гэх уулын орчимд хууль бусаар ир хэмжээний нойтон мод бэлтгэсэн байна” гэсэн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон БОНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд энэ сарын 13- 15 ны өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг хийжээ.
5
Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II дугаар багийн нутаг “Баяны ар” гэх газар мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байсан “Хүдэр Өсөх” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах явцад “Хүдэр Өсөх” ХХК нь нийт 501 нойтон мод, үүнээс нарс -102, шинэс -399 модыг хууль бусаар бэлтгэсэн байсан нь тогтоогдлоо. Ашиг олох зорилгоор нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх юм байна.

Энэ талаар өнөөдөр ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон БОНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажилласан талаараа мэдээлэл хийлээ.
6
ЦЕГ-ын Мөрдөн байцаах газар, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Баянмөнх хэлэхдээ “Шалгалтын явцад тухайн орон нутгийн ИТХ-аас Сум дундын ойн ангид 1500 мКв мод бэлтгэх зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан нь МУ-ын “Ойн тухай хууль”-иар ойн анги нь мод бэлтгэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллагаар ойн цэвэрлэгээ, арчилгааг хийлгэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн.
6
Мөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот тогтоол гаргаж, уг тогтоолоор “Ойгоос түлээний мод бэлтгэх, тээвэрлэх, хяналт тавих журам”-ыг баталжээ. Гэвч энэ журам нь ойн хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчиж байгаа нь тогтоогдоод байна. Үүнийг хэрэгжүүлэхээр орон нутгийн Цагдаагийн байгууллага, мэргэжлийн байгууллагад үүрэг болгосон шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болоод байна. Тухайлбал,
1.Журмын 5.1-д “Бэлтгэсэн модыг 2 метрээс дээшгүй урттайгаар тайрч тээвэрлэнэ” гэж заасан байна. Энэ нь Монгол улсын түлшний модны стандартыг зөрчсөн заалт болсон байна.
6
2.Журмын 5.2-д “Бэлтгэсэн түлшний модыг аймгийн нутаг дэвсгэр дотроо тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүйгээр зөвхөн мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэн тээвэрлэж болно” гэж заасан нь Ойн тухай хуулийн 34,4 дэх заалт, “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн заалт болсон байна.
Ерөө суманд мод бэлтгэсэн асуудал одоогоор мөрдөн байцаалтын шатанд яваа тул хэдэн хүн холбогдсон нь одоогоор тогтоох боломжгүй байна.
6
Нэмэлт мэдээлэл өгөхөд өнгөрсөн 2013 онд Байгаль хамгаалах журмын эсрэг 128 холбогдогчтой 64 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 29 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 10 хэргийг хэрэгсэхгүй болгохоор шалгаж шийдвэрлэлээ. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг нь зөвхөн хууль бус мод бэлтгэлийн ажил бус ан амьтанг зөвшөөрөлгүйгээр агнах, тэдгээрийн эд эрхтэнийг зөвшөөрөлгүйгээр агнах, ашиг олох үйлдлүүдтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн онд ан амьтаныг хууль бусаар агнах гэмт хэргийн хүрээнд хүрэн баавгай агнасан 1, бөхөнгийн эвэр 74, уул уурхай буюу хууль бусаар алт олборлолттой тэмцэх чигэлэлээр 2.5 кг алтыг үзлэг нэгжлэгийн явцад хураан авч МХЕГ-ь хүлээлгэн өгсөн. Нийт 11200 тээврийн эхэрэгсэлийг шалгаж, 156 куб метр бодыг хураан авч 13 тээврийн хэрэгсэлийг хураасан” гэлээ.
6

БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга Б.Гантулга энэ үеэр “Хууль бусаар мод бэлтгэсэн “Хүдэр Өсөх” ХХК-ний хувьд нийт 30 га- газарт мод бэлтгэлийн ажил хийжээ. Бид яагаад энэ компанийг зарлаж байна гэхээр энэ компани тус орон нутагт үйл ажиллага явуулах зөвшөөрөлтэй байсан. Гагцхүү энэ компани хууль зөрчин, байгаль орчинд ноцтой зөрчил гаргасан үйлдэл хийсэн. Ойн анги, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Засаг дарга, цагдаагийн ажилтан, ойн ангийн ажилтан нар нь орон нутагтаа Байгаль хамгаалах тухай, Ойн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахдаа яагаад хангалтгүй ажилласан юм. Түүнчлэн ИТХ-ын журам нь МУ-ын хуультай зөрчилдсөн шийдвэр гаргасан нь тогтоогдож байна.
5
Тухайлбал, эхлээд мод бэлтгэх талбайг сонгож, тусгаарлаад гоожингийн эрхийн бичгээ авах ёстой байсан. Энэ процесс явагдаагүй байхад дур мэдэн 30 га газрыг хамарсан их хэмжээний мод огтолж, хохирол учрууллаа. Мэргэжлийн компани ч гэлээ хуулиа хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь хариуцлага тооцох үндэслэл болсон. Аймгийн болон сумын Засаг дарга юу хийж байсан юм бэ, байгаль орчны байцаагч нь юу хийж байсан юм. Тодорхой хяналтын шат дараалсан тогтолцоо байсаар байтал яагаад хотод байгаа бид иргэдийн мэдээллээр энэ хууль бус мод бэлтгэлийн тухай мэдэж байгаа юм бэ. Мэдээлэл өгсөн иргэдийг бид урамшуулна. Ер нь иргэд иргэний үүргээ биелүүлж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй үйлдлийн талаар мэдээлэл өгвөл урамшуулдаг байх, шагналын асуудлаар ярилцаж байна. Хамгийн харамсалтай нь ой модыг огтолсон үйлдлийн хохирлыг шууд тооцох их хэцүү. Юу гэвэл ой модыг насаар нь экологи, эдийн засгийн үнэлгээг гаргадаг. Экологи эдийн засгийн үнэлгээн дээр мэргэжлийн байгууллагууд акт гаргадаг. Гэхдээ сая бидний шалгалтын хийсэн моднууд гэхэд 80-130 настай, ид бойжсон байгалийн үнэ цэнэтэй баялаг. Агаар цэвэршүүлэх, хүчилтөрөгч ялгаруулах чадвар гээд огтолсон модны ач тус, үнэлгээг модон материалын үнээр үнэлэх аргагүй. Хэдийгээр байгаль хамгаалагч, ойн байцаагч нар сум бүрт байдаг ч хүн бүл цөөтэй. Тиймээс байгалаа хамгаалана гэдэг иргэн бүрийн үүрэг, хариуцлага анхаарал шаардсан ажил. Иргэн бүр хяналт тавиад ирвэл хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох ажил хурдан хийгдэнэ.
5

Ер нь ойн зохион байгуулалт, ойн тооллогын үндсэн мэдээлэл дээр тухайн орон нутгийн ойн нөөцийг тооцож, дээд хязгаарыг тогтоон БОНХ-ын сайдын тушаалаар баталдаг. Тухайн аймагт ноогдож буй дээд хязгаарын дагуу аймгийн ИТХ-аар уг суманд хэдий хэмжээний хэрэглээний болон түлээний мод бэлтгэх вэ гэдэг нь гардаг. Мод бэлтгэх, ойн арчилгаа цэвэрлэгээ явуулах ажил нь журамтай. Журмын дагуу хэрэгжиж ирсэн. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд ойгоос ногоон мод огтлох байдлыг багасгаж, арчилгаа цэвэрлэгээний зориулалтаар огтолсон модоор хэрэглээг хангаж байгаа. Зөвшөөрлийг ИТХ-ын хуралд тухайн ойн нэгтгэлийн байгууллага хүсэлтээ тавьсны дагуу аль хэсгээс ямар журмаар мод бэлтгэхийг зааж өгч, авч болох модыг нэг бүрчлэн зааж өгдөг. Эрхийн бичиг авсны дараа мод бэлтгэх эрхийг олгож, тээвэрлэлт хийгдэхээс өмнө гарал үүслийн бичиг өгдөг. Орон нутаг болон холын замд тээвэрлэх эрхтэй энэ бичгийг Цагдаагийн байгууллагаар дамжуулан авдаг. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд ойн нөөц баялгийг зохих зөвшөөрөлд үндэслэн змэпдээүй зохистой ашиглаж, төрийн ба хувийн хэвшлийн байгууллагууд нутгийн иргэдтэй хамтран холбогдох хууль тогтоомжийг чандлан сахиж ажиллах шаардлагатай байна” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ