Улаанбаатарт 1 хэм дулаан

img

  Бүх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч   ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн   бэлчир, Идэр, Тэс  голын  сав  газраар 4-9 хэм  хүйтэн, Хангайн   уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халхголын сав нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм, Алтайн өвөр говиор 8-13 хэм ,бусад нутгаар 3-8 хэм дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. өдөртөө  0-2 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн байлаа. Харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 884гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ