ОХУ-ыг “G8”-аас албан ёсоор хаслаа

img

Украины дотоод асуудлаас үүдэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн газар нутагт цэргээ нэвтрүүлж, нэг улсын тусгаар тогтнолыг үл хүндэтгэж, эрхшээлдээ оруулсан гэх шалтгаанаас ОХУ-ыг “G8”-ын гишүүнчлэлийг зогсоох шийдвэр гаргаснаа Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өчигдөр “Europe 1 радио” станцад өгсөн ярилцлага  өгөх үеэрээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр “G8 буюу “Их найм” нь том гүрнүүдийн улс төрийн яриа хэлэлцээний индэр учраас бид Оросын энэ байгууллага дахь гишүүнчлэлийг зогсоохоор шийдвэрлэлээ. Өнөөдрөөс эхлэн “Их долоо” ОХУ-гүйгээр шийдвэр гаргах болно. Ирэх зургадугаар сард  ОХУ-ын Сочи хотноо “Их найм”-ын уулзалт болох байсан ч ийнхүү Орос хасагдсаны улмаас байршил өөрчлөгдсөн” гэжээ.

Францын Гадаад хэргийн сайд  зургадугаар сарын 6-нд Германд болох Холбоотны цэрэг Нормандид буусны 70 жилийн ойн баярт хүрэлцэн ирнэ үү хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг урьсан ч тэрбээр татгалзсан гэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа “Их найм”-д ордог орнуудын төлөөлөгчдийн хийж байгаа шүүмжлэлийн төлөө гадаад бодлогоо өөрчлөхгүй гэж мэдэгдсэн аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baatar:
putin chi shuu xaxaxa
2014-03-19
russia :
хаслаа гээд жижгэрчихгүй шүү дээ
2014-03-19