Николас Мадуро: Би Венеусэлийг америкжихаас айдаг
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “CNN” агентлагт ярилцлага өгчээ.
5
-Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Та одоо хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг ямар ч харъяалалгүй цагаач иргэн гэж бодсон хэвээр үү?
-Тиймээ. Яг үнэндээ Америк бол цагаачаас бүтсэн ямар ч түүхгүй улс. Улс орон оршин тогтнож, үндэсний бахархалыг төрүүлж, нэгдсэн нэг улс болгодог зүйл бол түүх соёл, ардын уламжлал. АНУ хийсвэрээр агуу түүх, байлдан дагуулалтыг цаасан дээр бичсэн ч бүгд л хуурамч зүйл гэдэг нь тодорхой. Өнөөгийн АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама энэ бүх худал түүхэндээ автаж, дэлхийд дээр оршиж буй олон зуун улсын дотоод асуудалд хошуу дүрж, оролцохыг байнга хичээж, мөнгөөрөө, эрх мэдлээрээ далайж өөрийн хараат болгохыг хичээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч гэх нэрийг зүүсэн мануухай Иран, Ирак, Судан, Ливи, Сири, Египет, Украины дотоод асуудалд хошуу дүрж, оролцож Засгийн газар болон ард түмнийг нь хоёр хувааж дайтуулсаны дараа хулгай хийсэн хүн шиг ор сураггүй алга болгодог жишиг тогтлоо. Барак Обама Венесуэлд болж буй эсэргүүцлийн жагсаалыг зальжинаар ажиглаж, нэвтрэхийг завдсан явдал миний тэвчээрийг дээд цэгт нь хүргэсэн. Энэ байдлаас үүдэн, ард түмэн тусгаар тогтнолоо хамгаалж АНУ-ын элчин сайдын яамын ажилчдыг эх орноосоо хөөсөн.
6
-2014 он гарсаны дараахан дэлхийн өнцөг булан бүр дайны утаа үнэртэж эхэллээ. Венеусэлд ч мөн адил. Сүүлийн үеийн мэдээгээр эсэргүүцлийн жагсаалын улмаас хэдийнэ 23 хүн амиа алдсан гэх баримт миний гарт байна. Анх Каракас хотод сөрөг хүчнийхэн гэмт хэрэг, инфляци, хүнсний хомсдол нэмэгдсэнд эрх баригчдыг буруутган жагсч иргэний дуу хоолойгоо хүргэж, иргэний эрхээ эдэлсэн. Яагаад ийм аймшигтай байдалд хүрчихвээ?
-Таны хэлдэгтэй би санал нэг байна. 2014 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр сөрөг хүчний тэргүүн Леополдо Лопезоор удирдуулсан хэсэг этгээд Каракас болон Мэрида хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Би Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг хурдхан шийдвэрлэхийг хүссэн ч сөрөг хүчин хэтэрхий их зүйлийг шаардсанаас гадна намайг огцрохыг хүссэн. Би гэмт хэрэг, инфляци, хүнсний хомсдлын асуудалд санаа тавьж, зохицуулахаа амласан ч тэд миний бүрэн эрхт халдахыг оролдож, Засгийн газрын ордон болон төрийн тусгай хамгаалттай объект руу дайрч, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Тэд үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн биед халдаж, түргэний машин болон шатахуун түгээгүүрийн газруудын бензин болон газыг бүлэглэн дээрэмдэж эхэлсэн. Тэдний үйлдлийг хараад сууж тэвчээгүй тул Каракас хотод гарсан үймээнийг цэрэг, армийн хүчээр дарахыг оролдсон ч үр дүнд хүрээгүй. Иргэд Засгийн газрын цэргүүд хяналтаа тогтоож эхэлсэнтэй холбоотойгоор улам эмх замбараагүй байдал үүсгэсэн.
-Амиа алдсан иргэд хэний золиос болчихвоо?
-Амиа алдсан иргэд бүгдээрээ тэнсэн сум болон тэсрэх, шатах бодисны нөлөөнд амиа алдсан байсан. Би Нийслэл хотод цэргийнхнийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн ч галт зэвсэг хэрэглэхийг хатуу хориглосон. Харамсалтай нь ард түмэн минь санаандгүйгээр нэг нэгнийгээ хөнөөсөн бололтой. Тэгэхдээ амиа алдсан, хохирсон, гэмтсэн бүхий л иргэний хариуцлагыг сөрөг хүчний удирдлагууд хүлээж, шийтгэлээ хүртэх болно. Тэд зүгээр асч буй гал дээр тос нэмсэн учир хатуу хариуцлага хүлээлгэж, ард түмний өмнө гэмийг нь асуух болно.
6
-Энэ явдалтай холбогдуулан сөрөг хүчний тэргүүн Леополдо Лопезийг олны нүдэн дээр цагдаагийнхан баривчилсан. Тэнд байсан жагсагч түмэн энэ явдлыг буруугаар ойлгож, улам уурлаж бухамдсан?
-Тиймээ. Ганцхан хүний тэнэг бодлоос болж Венесуэлд эмх замбараагүй байдал үүслээ. Ард түмэн үнэнийг мэдэх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
6
-Нэг зүйлийг шууд асуумаар байна. Энэ бүх эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын гол буруутан буюу хөшигний ардах эрхэм АНУ гэж бодож байна уу?
-АНУ-ыг оролцсон гэх баталгаа байхгүй байна. Тэгэхдээ миний зөн совин АНУ-ын гар хөл Венесуэлд гүйгээд байгааг мэдэж байна.
6
-Хэрвээ энэ бүх асуудлын ард АНУ байвал яах вэ?
-АНУ байна гэдэг чинь гол удирдлага, чиглүүлэгч нь Барак Обамад байна гэсэн үг.
6
-Венеусэлийн агуу удирдагч Уго Чавес амьд сэрүүн байхдаа АНУ-тай бас таагүй харьцаатай байсан шүү дээ. Та Ерөнхийлөгч болсоныхоо дараа энэ бүх байдлыг зогсоохын тулд яагаад чухал алхам хийгээгүй юм?
-Америк бол хүчирхэг гүрэн. Энэ бүхэнтэй хэн ч санал нэгдэнэ. Венеусэлийн газар нутагт амьдарч буй иргэдийн хэдэн хувь нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд Америкт очихыг хүсдэгийг тааварлашгүй. Та гудамжинд таарсан хүмүүсээс л ирээдүйн мөрөөдлийнх нь тухай асуухад АНУ гэж хариулах нь хэд бол. Ард түмнийхээ мөрөөдлийг зогсоох, хязгаарлах эрх надад байхгүй. Агуу удирдагч Уго Чавес Венеусэл гэх улсыг Америкжихаас л сэргийлж байсан болохоос АНУ-тай муу харилцаатай байхыг хүсээгүй. Харин Америк энэ бүхнийг өдөөн хатгасан зүйл хэмээн үзэж, Венеусэлийн тусгаар тогтнолд заналхийлж эхэлсэн. Би Венеусэлийг америкжихаас айдаг. Тийм ч учраас урьдчилан сэргийлж байна.
6
-АНУ үргэлж л Венеусэлд хориг хэмжээ авдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Petroleos de Venezuela” компанийг Иран улстай бизнес явуулахад нь хориг арга хэмжээ авсан. Та энэ бүх байдлыг хэрхэн үзэж байна?
-АНУ-ыг эсэргүүцэж, айхаас илүү сэргийлэхийн тулд тус улстай гадаад харилцаагаа тасалсан. Хоёр орны хоорондын харилцаа сэргэх боломж харагдахгүй байна.
6
-Америк улс Венесуэлийн тогтворгүй байдлыг хамгийн их хүсэмжилж байгаа тухай та дурдаж байсан?
-Эргэлзэхгүй байна. Уго Чавесыг засгийн эрх барихаас өмнө АНУ, Европын уул уурхайн болон томоохон компаниуд бидний баялгийг үнэгүй шахуу авч байсан. Улс орон тогтворгүй байна гэдэг иргэдэд зовлон авчирч, гадаадын томоохон орнуудад бодлогоо явуулахад таатай боломж олгодог. Бид энэ зовлонг хоёр дахь удаагаа амсахыг хүсэхгүй байна. Том гүрнүүд, компаниуд цаашид манай улсад дураараа дургихгүй гэдгийг хэлье. Уго Чавес гадаадын компаниудыг хөөж туудаггүй байсан. Тэр тэдэнтэй венесуэлчүүдэд ашигтай байдлаар гэрээ байгуулж, хамтран ажилласаар ирсэн. Одоо эв нэгдэл юу юунаас илүү чухал байна. Сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес венесуэл хүн, ирээдүйтэй залуу улстөрч. Түүнд улс орноо гэсэн сэтгэл агуулагдаж байгаа гэдэгт би эргэлздэггүй. Энрике Каприлес ард олны дийлэнхийн сонголтыг хүндэтгэх шаардлагатай. Тогтворгүй байдал Венесуэлийг сайн зүйлд хүргэхгүй. Бид бие биенээ хүндэтгэх ёстой.
6
-“Тав дахь бүгд найрамдах улс” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг нь та. 1998 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил болон Уго Чавесийг суллахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. 1998 онд Венесуэлийн палатын депутат, 1999 онд Үндэсний хуралд сонгогдож түүхэндээ анх удаа дээд боловсролгүй ч гэсэн Үндэсний хурлын даргаар сонгогдож агуу удирдагчийн ивээлийг хүртсэн гэж сонссон?
-“Тав дахь бүгд найрамдах улс” хөдөлгөөн минь одоо хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Та энэ асуултыг асуухдаа миний боловсролыг онцлох шиг боллоо. Дэлхий надаар жишээ авч болно. Би боловсролгүй ч гэсэн амьдралын туршлага намайг удирдагч болоход саад болоогүй.
6
-Таны бодлоор Уго Чавес зорилгодоо хүрч чадсан уу?
-Тэр иргэдийн дунд асар их нэр хүндтэй байсан. Аугаа удирдагч мэтээр өөрийгөө тахин шүтүүлэхийг зорилгоо болгоогүй учраас Венесуэлд дарангуйлал тогтоогүй. Уго Чавес иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн. 2004 оноос хойш ядуурал 32 хувиар буурч, ажилгүйдэл 24.6 хувиар буурсан нь манай улсын түүхэнд байгаагүй үзүүлэлт юм. Тиймээс Уго Чавес зорилтоос зорилт руу хүрч ажилласан. Тэр америк мөрөөдөл гэдэг шиг худлаа хийсвэр ойлголтоор улс орондоо хандаагүй. Бодит үр дүнг иргэдэд хүртээж чадсан. Түүнийг гавьяаг ард түмэн хэзээ ч мартахгүй.
6
-Гэмт бүлэглэлүүдийн дунд гадаадын түрэмгийлэгчид алан хядагчид байгаа гэж үзэж байна уу?
-Тийм ээ, гадаадаас санхүүждэг, холбоотой ажилладаг бүлэглэл байхыг үгүйсгэхгүй байна. 2005 онд Колумбын хар тамхины гэмт хэрэгтнүүдтэй хамтран ажилладаг Эль месони бүлэглэлийнхнийг устгасан. Цаашид ч манай хууль сахиулагчид улс орон, иргэдийнхээ аюулгүй амьдралыг хамгаалахаар гэмт бүлэглэлүүдтэй тууштай тэмцэнэ. Он гарснаас хойш хар тамхи, дээрмийн бүлэглэлийн 150 гишүүнийг баривчилж ял оногдуулсан. Энэ бол сөрөг хүчний эсрэг явуулж байгаа ажиллагаа биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ