Гар урлалын үзэсгэлэн гарна

img

“Бүсгүйн урлан  2014” үзэсгэлэн худалдаа  Монголын Хүүхдийн Ордонд маргааш 11:00 цагт нээгдэнэ. Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн урласан бүтээлийг дэлгэх юм байна. Уг үзэсгэлэнд  нийслэлийн төвийн зургаан  дүүргийн  30 гаруй эмэгтэй оролцохоор бүртгүүлжээ. Үзэсгэлэн худалдаа тухайн өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ