Ар гэрийнхэн нь өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

img

Энэ сарын 8-нд Куала Лампураас Бээжингийн чиглэлд нисч явсан 224 зорчигч, багийн 15 гишүүнтэй “Boeing 777-378” онгоц сураггүй болсон. Малайзын эрх баригчид алга болсон онгоцны талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байгаа учир зорчигчдын ар гэрийнхэн өлсгөлөн зарлаж тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.

Өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн хүмүүс “Засгийн газар зорчигчдыг бодохгүй, олон улсад нэр хүндээ өсгөж, аюулын үед хэрхэн ажиллах техник болон аврагчдынхаа ур чадварыг гайхуулж, дорвитой ажил хийхгүй байгаа учир өлсгөлөн зарлаж, онгоцонд сууж яваа зорчигч нартай адилхан зовохоо мэдэгдэж байна. Засгийн газар энэ долоо хоногт сураггүй болсон онгоцны талаар ямар нэгэн худал, төөрөгдүүлсэн таамаг дэвшүүлсэн тохиолдолд хугацаагүй өлсгөлөн зарлана” гэж хэлжээ.

Энэхүү мэдэгдлийн дараа Малайзын эрх баригчид хайгуулын талбайг өргөсгөж, дахин 10 орноос тусламж хүсч, онгоцыг хурдан хугацаанд олохоо амлаж, өлсгөлөн зарлахгүй байхыг иргэдээс хүсчээ. Мөн онгоцыг хайх ажиллагаанд ОХУ-ын аврагчид нэгдэх болсныг дуулгасан байна. Сураггүй болсон онгоцыг хайх ажилгаанд 25 орны эрлийн баг оролцож байгаа ч үр дүнд хүрээгүй байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene ar gunted zarahdah geed baigaa 5 ga gazart ter boeing ongots biitsiin bish biz ain??????
2014-03-19