Чадварлаг баг бүрдүүлж чадсан "үргээлэг”

img

“Мөрөөдлийн хөлөг онгоц” ОАК, “Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг кинонуудаар нь үзэгчид Ж.Сэнгэдорж найруулагчийг таних болсон. Ж.Сэнгэдорж найруулагч өнгөрсөн оны сүүлээс эхлэн цоо шинэхэн уран бүтээл дээрээ ажиллаж байна. Энэ бол “Үргээлэг”

 6

Зохиолыг Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нар хамтран бичиж, киногоо найруулж байгаа бол дүрүүдэд удахгүй Холливуудад анхны дүрээ бүтээх гэж буй жүжигчин Б.Амарсайхан болон Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа нарын чадварлаг жүжигчид тоглож байна.

 6

Киноны үйл явдлын ихэнх хэсэг өмнөд хөршид өрнөх бөгөөд зураг авалтыг өнгөрсөн сард хийж дууссан байна. Одоогоор тус киноны зураг авалтын дараах ажлууд ид үргэлжилж байгаа бөгөөд зураг авалт болон эвлүүлгийн ажлыг Black Zebra студи гүйцэтгэж байна.

 6

“Үргээлэг” киноны уран бүтээлчид шилдэг баг бүрдүүлж чадсан төдийгүй продюсингийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж байгаа учраас энэхүү уран бүтээлийн хүлээлт өндөр байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ