“МН370” онгоц Монголд газардсан уу
Сураггүй болсон онгоцыг Монголд газардсан байж болзошгүй гэж Малайзийн Засгийн газраас мэдэгдсэн тухай “Grahamcluley.com” мэдээллээ.
Онгоц холбоо тасарсанаас хойш 7-8 цагийн турш нисэх шатахуунтай байсан тул Энэтхэгийн далай хүртэл нисэх магадлалтай гэж хэмээн тооцоолж өнөөг хүртэл аврагч нар нэг бүрчлэн самнаж байгаа.
Аврах багийн ахлагч Ижэнми Хаммагийн хэлсэнээр, “Онгоц Сомали, Тайландын хойд мужуудаар нисч, Мьянмар, Монголын өмнөд хэсгийг чиглэсэн байх магадлалтай. Яагаад гэвэл онгоцыг байж болзошгүй газруудад онлайнаар хайлт хийж байхад Монголын өмнөд хэсэгт онгоцны дохио нэг бус удаа ирсэн ч гэлээ одоогоор баттай биш байна. Хэрвээ Онгоц Монголын газар нутагт буусан бол 239 хүн бүгд аюулгүй, амьд байх учиртай. Монгол дэлхийн хамгийн тайван орнуудын нэг. Өргөн уудам газар нутагтайгаас гадна иргэд нь байнга нүүдлэн амьдардаг. Хэрвээ хоёрдахь хувилбар буюу Сомалид газардсан бол барьцаалагдсан эсвэл гэмт этгээдүүдийн гарт сүйдсэн байж болзошгүй. Сомали улсад өнгөрсөн 2009 оноос эхлэн иргэний дайн дэгдэж, улс төрийн тогтворын улмаас гэмт этгээдүүд тус улсад эрхээ тогтоож эхэлсэн” хэмээн хэвлэлийнхэнд хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ