Татвар хураалт маргааш эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөр хураах ажлыг маргаашнаас эхлэн 2 үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол болон автозам ашигласны төлбөрийг энэ сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-нийг хүртэл хураах аж. Харин хяналтын үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 10-24-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Харин татварыг дүүрэг, хороодод ажиллах нэг цэгийн үйлчилгээгээр хураах аж. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ