Х.Цагаанбаатар 30 нас хүрлээ
Дэлхийн аварга, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Тэрбээр өнөөдөр 30 нас хүрч байгаа аж. 1984 оны энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн тэрээр "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг төгссөн юм.
1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2004 оны Афины олимпоос 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн хүндэт тамирчиндаа сайн сайхныг хүсье.
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ